Жо Байден сэтгүүлчдийн асуултаас “зугтаж” байна уу

Жо Байден Ерөнхийлөгчийн албан тушаалыг хүлээн авсан цагаасаа хойш буюу 50 өдрийн турш ганцаарчлан хэвлэлийн бага хурал хийгээгүй байна. Мөн Байден өнгөрсөн мягмар гарагт (2020.03.09) дэлгүүр ороход нь сэтгүүлчид түүнээс асуулт тодруулахаар очсон аж. Гэтэл Ерөнхийлөгчийн туслахууд асуулт асуусан сэтгүүлчдийг холдуулсан байна.

Жо Байден “W.S Jenks & Son” техник хангамжийн дэлгүүр орж танилцсан аж. Тус дэлгүүр нь коронавирусийн үеийн Цалин хамгаалах хөтөлбөрт хамрагдан мөнгөн тусламж авч байсан юм. Ерөнхийлөгч товчхон үг хэлээд дэлгүүртэй арван минутын турш танилцсан байна. Энэ үед зарим хэвлэлийн сэтгүүлчид Байденаас Мексикийн хил дээрх нөхцөл байдал хямралын төвшинд хүрсэн эсэх гэх мэт зүйлсийн талаар асуужээ.

Ерөнхийлөгч Байден тэдгээр асуултуудад хариулаагүй бөгөөд төд удалгүй түүний туслахууд сэтгүүлчдийг холдуулахдаа “Алив ээ, хэвлэлийнхэн та нар явах хэрэгтэй байна” гэсэн байна.
Үүнтэй зэрэгцүүлэн АНУ-ын дэд ерөнхийлөгч Камала Харрис Норвегийн Ерөнхий сайд Эрна Солбергтэй ганцаарчлан утсаар ярьсан аж. Өмнө нь тэрбээр Израилийн Ерөнхий сайд Бенжамин Нетаньяху, Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон нартай ганцаарчлан ярьсан билээ. Иймэрхүү ганцаарчлан утсаар ярих явдал Трамп, Пенс нарын удирдлагын үед ховор тохиолддог байсан юм.
Эх сурвалж: Daily Mail
Б.БУЯНДОРЖ












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.