НИЙГЭМ

Шинжилгээнийхээ хариуг хүлээлгүй Архангай руу явсан иргэний хариу эерэг гарчээ

Өчигдөр буюу 2021 оны гуравдугаар сарын 14-ний ням гаригийн өглөө Улаанбаатар хотоос Архангай аймгийн Хайрхан сум хооронд гурван иргэн хувийн автомашинтай зорчжээ. Эдгээр гурван иргэний нэг нь PCR шинжилгээний хариугаа хүлээлгүй гарч, улмаар замд нь шинжилгээний хариу ЭЕРЭГ гарчээ.

Хайрхан сумын Онцгой комисс батлагдсан тохиолдлыг суманд нэвтрүүлэлгүй, халдвар хамгааллын дэглэм баримтлан буцаах үйл ажиллагааг зохион байгуулсан байна.

Одоогийн байдлаар батлагдсан тохиолдлын дуудлагад шуурхай хариу арга хэмжээний мэргэжлийн баг ажиллаж, өвчтөнг хүргэх ажиллагааны баг өглөө 07:00 цагт Хайрханаас Улаанбаатар руу хөдөлсөн байна.

Мөн ЗӨСТ-ийн Эцсийн халдваргүйтгэлийн баг, ЭМГ-ын ахлах тархвар судлаач Хайрхан суманд ажиллаж байна хэмээн Архангай аймгийн ЗДТГ-аас мэдээллээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
хөрөө ганболд
хөрөө ганболд
2021-03-15 17:43

Наад нөхдүүд чинь ардчилсан намынхнаас мөнгө авч зориуд х�##�двар тараагаад байгаа юм биш үү?.Сайн ш�##�га наад хулгайчуудаа

Холбоотой мэдээ

Back to top button