НИЙГЭМ

4.8 сая төгрөг дээрэмдээд, Турк улс руу оргон зайлсан этгээдүүдийг баривчилжээ

Одоогоос таван жилийн өмнө буюу 2016 онд Чингэлтэй дүүргийн 13-р хороо, сургуулийн 28-р буудлын орчимд Завхан аймгийн харъяат иргэн О-г үл таних гэмт этгээдүүд дээрэмдэж, 4.800.000 төгрөгийг аваад зугтсан хэрэг гарчээ.

Тодруулбал, 30-40 орчим насны эрэгтэй, эмэгтэй хоёр иргэн дээрх гэмт хэргийг үйлдсэнийхээ дараа Турк улсыг зорьсноос хэргийг мөрдөн шалгаж ажиллагаа зогсонги байдалд орсон байна. Улмаар гэмт этгээдүүд эх орондоо ирсэн мэдээллээр Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтэс, Нийслэлийн онц хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс нар хамтран гэмт этгээдүүдийг баривчилжээ.

О.ЭНЭРЭЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
3 сар 24, 2021 13:43

hvn deeremdsen, hvn luiwardsan hogiin nowshnuud heze negen tsagt barigdaj l taaraa ta nar eh orondoo irehgvi geed haachih we de. luiwarchin bolderdene, urangoo 2 geed bas 2 luiwarching haigaad l bga solongos ywsan gesen

Зочин
Зочин
3 сар 24, 2021 13:57

tendee bj bhgui teneg garuud ve

Холбоотой мэдээ

Back to top button