Гадаад мэдээДЭЛХИЙ

1000 метрийн доор, агуйд гацсан Америк эрэгтэйг аврах ажилд 150 хүн оролцож байна

Турк улсын өмнөд хэсэг агуйд аялж яваад, бие нь муудаж 1000 метрийн доор гацсан Америк эрэгтэйг аврах ажил эхэлжээ. Энэ жилд оролцохоор Хорват, Итали тэргүүтэй улсуудаас 150 гаруй аврагч пүрэв гарагт /2023.09.07/ Турк улсад хүрэлцэн ирсэн байна.

Туркийн агуй судлалын агентлаг гаргасан зураг

40 настай Марк Дики Таурусын нуруунд оршдог Морка агуйд олон улсын хайгуул хийж явжээ. Туркийн “TUMAF” агуй судлалын холбоо мэдээлснээр хайгуулын явцад Дики хоол боловсруулах замаас цус алдаж эхэлсэн байна.

Тус холбооны захирал Булент Женч “Reuters” агентлагт хэлэхдээ “Хорват, Итали зэрэг олон улсын хэд хэдэн баг аврах үйл ажиллагаанд тусалж байгаа. Тэр залуу 1000 метрийн гүнд байгаа” гэжээ.

Аврагчид 1040 метрийн гүнд хүрэх урттай утасны шугам татаж түүнтэй холбоо тогтоосон байна. Хорватын аврах баг тус шугамд гэмтэл учирвал нэмэлтээр “CaveLink” нэртэй харилцаа холбооны системийг нөөц болгон бэлджээ. Дикигийн цус алдалт зогссон тул тэрбээр түшүүлэн алхаж чадаж байгаа. Гэвч түүнийг агуйгаас гаргахын тулд дамнуурга ашиглах шаардлагатай гэдгийг аврах баг мэдэгдсэн юм.

Эх сурвалж: Reuters, New York Post

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button