НИЙГЭМНийгэм мэдээ

Амь хохирсон 3 настай хүүгийн ээжид хилийн хориг тавиагүй, хамтран амьдрагчийнх нь ялын зүйл заалт нэмэгдэнэ

Ээжийнхээ хамтран амьдрагчид зодуулсан гурван настай Б хүү Турк улсад долоон сарын турш эмчилгээ хийлгэж байсан билээ. Улмаар биеийн байдал нь муудаж, амь насаа алдсан харамсалтай хэрэг гарсан байдаг.

Шалгалтын явцад хүүгийн ээжийн хамтран амьдрагч 34 настай Э нь хүүг зодсоныхоо дараагаар эмнэлэгт хүргэсэн даруйдаа зугтсан нь тогтоогдож байв. Хүүгийн ээж ч эл этгээдийг эрэн сурвалжилж байсан нэгэн гэдгийг хамтран амьдарч байх явцдаа мэдэж байсан гэх.

-Хүүгийн ээжид хилийн хориг тавиагүй тул гадаад руу гарах боломжтой-

Тэгвэл хүүгийн аав саяхан хэвлэл мэдээлэлд өгсөн ярилцлагадаа хүүгийн ээжийг Солонгос улс руу явахаар виз мэдүүлсэн хэмээжээ.

Хүүгийн ээжид цагдаагийн байгууллагаас энэ оны тавдугаар сард Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйл анги буюу Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах, 12.1.4-д Хүчиндэх гэмт хэргийг бага насны хүүхдийн эсрэг үйлдсэн гэх зүйл ангиар эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татах саналыг Баянгол дүүргийн прокурорын газарт хүргүүлсэн байдаг. Гэвч прокуророос ээжийг нь яллагдагчаар татахаас татгалзаж байв.

Харин түүнийг бага насны хүүхдийн дэргэд архидан согтуурсан хэмээн Зөрчлийн хуулиар 300 мянган төгрөгөөр торгож шийдвэрлэсэн байдаг.

Тэгвэл хүү амь насаа алдсанаас үүдэж, хүүгийн ээжид холбогдох хэрэг шинээр илэрсэн нөхцөл байдал гэх шалтгаанаар цагдаагийн байгууллагад шалгагдаж байгаа ажээ. Ингэснээр түүнд холбогдох эрүүгийн хэргийн зүйл ангийг хүндрүүлэх төлөвтэй байна. Гэсэн хэдий ч прокурорын байгууллагаас хүүгийн ээжийг цагдан хорих саналыг шүүхэд илгээгээгүй тул хүүгийн аавын хэлсэн үнэн бол хил гарч явахад ямарваа нэгэн асуудал үүсэхгүй болж таарах нь.

-Хүүгийн ээжийн хамтран амьдрагч Э-гийн ялын хэмжээ нэмэгдэнэ-

Хүүгийн ээжийн хамтран амьдрагч Э өмнө нь залилангийн хэргээр эрэн сурвалжлагдаж байсан нэгэн билээ. Тэгвэл тэрбээр залилангийн хэргээр хэдийн ялаа эдэлж буй аж.

Харин хүүгийн амь хохирсон тул Э-д холбогдох хэргийн зүйл анги өөрчлөгдөж, амь хохирсон гэх зүйлчлэл нэмэгдэж, шүүхээс хэргийг мөрдөн байцаалтын шат руу илгээжээ.

Ташрамд дурдахад, хүүгийн аав нь Туркийн эмнэлэгт 200 гаруй сая төгрөгийн өртэй үлдсэн бөгөөд хүүгийнхээ цогцсыг авахын тулд ахыгаа уг өрийг төлөх үүрэгтэйгээр бичиг баримт бүрдүүлж, үлдээсэн хэмээн ярьжээ. Хүүгийн ээжийн хувьд одоогоор уг зардлыг хуваалцаж төлөхгүй байгаа гэх. Шүүхээр ч эл асуудлыг эцэслээгүй, хүүгийн ээжийг эл зардлыг төлөх шийдвэрийг гаргаагүй юм.

А.ДАВАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2023-10-31 13:14

Мөнгөгүй байж гадаад руу авч явж буруутсан. Өөрсдийгөө болон өөр бусад хүмүүсийг их өрөнд оруулаад хүүхдээ �##�даад дууслаа. 7 сар эмнэлэгт хэвтэнэ гэдэг их мөнгө нэхнэ. Эмнэлэг мэдээжийн хэрэг.

Зочин
Зочин
2023-10-31 15:08
Reply to  Зочин

Үхтэл харам. Дараа нь дахин харамсч суухгүйн тулд хүүгийнхээ төлөө эцсээ хүртэл явахаар эцэг хүн шийдээ байлгүй дээ. Мөнгө яахав дээ тэгж байгаад болдог л зүйл

Зочин
Зочин
2023-10-31 15:09

Эвий бяцхан үр дараа төрөлдөө өөр сайн аав ээжид сайхан гэр бүлд аз жарг�##�тай үр нь болж ирээрэй. Тэр муу яргачин чөтгөр бас хүчиндсэн байхнээ. Муу новшийг тэр тэнэг хүүхэнтэй нь �##�ахиймсан гэмээр л уур хүрэх юм

Зочин
Зочин
2023-10-31 18:21

ТЭР ЭЭЖИЙГ НЬ ӨӨРӨӨР НЬ ХОЁР ХӨЛНИЙХ НЬ ДУНД БАЙГАА ЮМААР НЬ МӨНГӨ ОЛУУЛААЧ БЫСДАГ САР ЗОГСОЛТГҮЙ АЖИЛЛААД ОВОО МӨНГӨ ОЛИЙШТ НЭГ ХИЙЛГЭХЭД НЬ 20 К ХАЖУУД НЬ НЭГ НАЙДВАРТАЙ МӨНГӨ ХУРААГЧ ТОМИЛЧИХ АСУУДЛЫГ ИНГЭЭД Л ШИЙДЧИХ .ЯЛАНГУЯА ШАР СЭМЖИЛСЭН ХӨГШИН ҮДЭЭРҮҮДЭД АВААЧААД ХИЙЛГЭ ТЭД ХИЙГЭЭД Л ЖИРЭН ГОД ХЭН ХЭНДЭЭ ЗОВЛОНГҮЙ АМАР ХАРИН БЭЛГЭВЧ БҮҮ ХЭРЭГЛЭГ ҮРГЭЛЖ НОЙТОН ЯВЖ ШИЙТГЭЛЭЭ АМСАГ

Холбоотой мэдээ

Back to top button