НИЙГЭМ

ЭМЯ, Японы Жайка төслийн хүрээнд 24 ширхэг ургийн хяналтын монитор гардуулжээ

Япон улсын Жайка төсөл нь 2019 оны 5 сараас 2021 оны 6 дугаар сарыг дуустал ЭХЭМҮТ, Нийслэлийн 3 амаржих газарт хэрэгжих бөгөөд өнөөдөр 24 ширхэг ургийн хяналтын монитор,  дагалдах хэрэгсэл, тээвэрлэлт суурилуулатын үнэ нийтдээ 851,388,100 төгрөгний үнэ бүхий хөрөнгө оруулалт хийхээр  хүрэлцэн иржээ.

Энэ төсөл зөвхөн багаж тоног төхөөрөмж суурилуулаад зогсохгүй эх барих, эмэгтэйчүүдийн эмч, инженер техникийн ажилтнуудыг Японд 7-14 хоногийн сургалтад хамруулж багаж тоног төхөөрөмжөө хэрхэн ашиглаж, үнэлгээ өгөх, урт удаан хугацаанд тогтвортой, чанартай, үр бүтээлтэй ажиллах боломжийг нь хангах зэрэг бэлтгэл ажлаа хийж буйгаа дуулгасан. Энэхүү төсөл амжилттай хэрэгжсэнээр:

-Перинаталь үеийн тусламж үйлчилгээний чанарыг сайжруулах,

-Эх барихын тусламж үйлчилгээний менежментийн арга барилыг сайжруулах

-Ургийн хяналтын мониторын оношилгооны удирдамж, зааврыг боловсруулахад дэмжлэг үзүүлэх

-Эмч мэргэжилтнүүдийг чадваржуулахад дэмжлэг үзүүлэх зэрэгт тодорхой ахиц гаргах зэрэг ач холбогдолтой гэнэ.

С.ХОНГОРЗУЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
StevSlarie
StevSlarie
2020-01-12 08:41

Viagra Wonderful Special For Men Amoxicillin Allergies Propecia Y Esterilidad [url=http://cialibuy.com]Buy Cialis[/url] Propecia Posologia

Холбоотой мэдээ

Back to top button