УЛС ТӨР

Х.Нямбаатар: Рио тинтогийн удирдлагуудтай гурван үе шаттай хэлэлцээр хийнэ

Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар мэдээлэл хийлээ. Тэрбээр "Оюу толгойн далд уурхайн бүтээн байгуулалтын зарцуулалт хэтэрсэн талаар Рио тинтогийн удирдлагуудтай хэлэлцээр хийнэ. Хэлэлцээр гурван үетэй шаттай болно. Гэхдээ Засгийн газар авч хэлэлцэж, шийднэ. Ирэх долоо хоногийн эхээр Засгийн газрын ээлжит бус чуулганыг хуралдуулах саналыг ажлын хэсгээс Ерөнхий сайдад тавина. Үүгээр Улсын их хурлын 92-р тогтоолыг хэрэгжүүлэх тухай Рио тинтогийн удидлагуудтай хэлэлцээр хийх хүсэлтэй танилцуулна.

  1. Далд уурхайн бүтээн байгуулалтын гэрээг цуцлах. Далд уурхайн бүтээн байгуулалтын зардал хөрөнгө оруулагчийн алдаа үйл ажиллагаанаас болж өссөн тохиолдолд хариуцлагын асуудлыг хөндөх нөхцөл үүсчихээд байна.

2. Рио тинто Лондоны арбитрын шүүхэд Монгол Улсын засгийн газрыг өгсөн. Татварын маргаантай асуудлаар ойлголцлын зөрүүг арилгах тухай хэлэлцэнэ. 

3. Хоёр тал өнгөрсөн хугацаанд 15 гэрээ хэлэлцээрт гэрээ хийсэн. Үүнд 2019 оны 92-р тогтоолыг хэрэгжүүлэх хүрээнд харилцан ойлголцох талаар хэлэлцэнэ. Оюу толгой төсөл дэлхийн хамгийн сүүлийн үеийн технологи ашиглаж буй Монголын хамгийн том бүтээн байгуулалт юм. Өнөөдрийн байдлаар тус бүтээн байгуулалтын зардал 30 хувиар хэтэрч, 6 тэрбум 750 сая ам.доллар болсон. Мөн хугацааны хувьд 2 жилээр хоцорч яваа нь Монголын талд хохиролтой байна. Рио тинтогийн жижиг хувьцаа эзэмшигчид АНУ-ын шүүхэд нэхэмжлэл гаргасан. Үүнд Оюу толгой төсөлд ажиллаж байсан нэр бүхий 12 ажилтныг гэрчийн мэдүүлэг өгүүлж, далд уурхайн зардал хэтэрснийг Рио тинто нуун дарагдуулсан гэсэн  асуудлыг хөндөж тавьсан. Одоо яригдаж байна” гэв.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button