Нийгмийн
“ИХ ДУУЛГА”: Г.Хэрлэн, Б.Хорлоодой, Л.Энхрийлэн нар эхний тойрогт яллаа
Жүдо бөхийн Тбилисийн “Их дуулга” тэмцээн Гүрж улсад өнөөдөр эхэллээ. Тус тэмцээнд манай улсаас эрэгтэй ес, эмэгтэй дөрвөн тамирчин барилдаж байгаа юм.
Өнөөдөр барилдаж буй жүдочдоос эрэгтэйчүүдийн 66 кг-д ОУХМ Г.Хэрлэн, эмэгтэйчүүдийн 52 кг-д Б.Хорлоодой, 57 кг-д Л.Энхрийлэн нар эхний тойрогт яллаа.
Удаах тойрогт эрэгтэйчүүдийн 60 кг-д Л.Өнөболд Гүржийн Лаша Чадунелитай, 66 кг-д Г.Хэрлэн Гүржийн Бека Цибианитай, 73 кг-д Г.Одбаяр БНХАУ, Польшийн бөхийн ялсантай нь, эмэгтэйчүүдийн 48 кг-д М.Уранцэцэг Италийн Петиттотой, Б.Хорлоодой Гүржийн бөхтэй, 57 кг-д Л.Энхрийлэн Румыний Л.Охайтай барилдана.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.