Ерөнхийлөгчийн Тамгын газрынхныг өнөөдрөөс вакцинд хамруулна
Ерөнхийлөгчийн зөвлөх С.Ламбаа өнгөрсөн долоо хоногт мэдээлэл хийхдээ “Ерөнхийлөгчийн Тамгын газрын ажилтнууд аль байгууллагад очиж вакцинжуулалтад хамрагдах нь одоо болтол тодорхойгүй, ямар ч хуваарьт ороогүй байна.
УОК-оос вакцинжуулалтын хуваарь баталж гаргахад Ерөнхийлөгчийн Тамгын газрынхныг багтаагаагүй. Гэтэл төрийн бүх албан хаагч, агентлагийн ажилтнууд, тэр байтугай төрийн өмчит үйлдвэрийн ажилтнууд вакцинд хамрагдчихлаа.
Эрх баригчид Ерөнхийлөгчийн институцэд хэрхэн хандаж байгааг энэ байдал ил тод харуулж байна” гэж шүүмжилсэн.
Энэ талаар Эрүүл мэндийн яам /ЭМЯ/-наас тодруулахад “Төрийн албан хаагчдыг вакцинд хамруулах үеэр “Ерөнхийлөгчийн Тамгын газраас вакцинд хамруулах талаар өмнө нь УОК, ЭМЯ-нд хүсэлт гаргаагүй байсан. Тэд өнөөдөр Улсын хоёрдугаар төв эмнэлэгт вакцинд хамрагдаж эхэлнэ” гэлээ.
Г.ЖАРГАЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
ГОМДОЛ ГАРГААД БАЙСАН ЛАМБАА ӨВӨӨД ХАМГИЙН ТҮРҮҮНД ХИЙГЭЭД ӨГӨӨРӨЙ ДЭЭ.