НИЙГЭМ

Л.Баттөр: Хөл хорио тогтоохгүй бол зургаадугаар сард халдвар одоогийнхоос 10 дахин нэмэгдэнэ

Дэлхийн эмч нарын баярын өдрөөр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Хавдар судлалын үндэсний төв, Халдварт өвчин судлалын үндэсний төвд ажиллав.

Хавдар судлалын үндэсний төвд гуравдугаар сарын 26-ны өдрөөс хавдартай иргэдийг Pfizer вакцинаар дархлаажуулж эхэлсэн бөгөөд вакцинд хамрагдуулалт хэрхэн явагдаж байгаатай Ерөнхий сайд танилцлаа.

КОВАКС хөтөлбөрийн хүрээнд Монгол Улсад хандивласан 25,740 тун Pfizer вакцины тухайд эрхтэн шилжүүлэн суулгасан, архаг хууч өвчтэй, хавдартай иргэдэд тус вакциныг хийж эхлээд байгаа юм.

ХСҮТ-ийн эмч нарын мэдээллээр вакцинжуулалтад хамрагдсан иргэдээс сөрөг урвал ажиглагдсан тохиолдол байхгүй, өвчтөнүүдийн биеийн байдал хэвийн, эмчийн хяналтад байгаа гэлээ.

Үүний дараа Ерөнхий сайд Халдварт өвчин судлалийн үндэсний төвд ажиллав. Тус төвийн ерөнхий захирал Л.Баттөр коронавирусийн тархалт болон одоогийн нөхцөл байдлын талаар товч мэдээлэл хийсэн бөгөөд тэрбээр хөл хорио тогтоохгүй бол коронавирусийн тархалт зургаадугаар сарын дунд үед одоогийнхоос 10 дахин нэмэгдэх тооцооллыг танилцуулав.

УОК-оос Бүх нийтийн бэлэн байдалд шилжүүлэх ЭМЯ-ны саналыг дэмжин дөрөвдүгээр сарын 3-18-ныг хүртэл “Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдал”, эрсдэлийн УЛААН түвшинд шилжих саналыг Засгийн газрын хуралдаанаар маргааш шийдвэрлэх юм.

"Хөл хорио тавих бол дархлаажуулалтын ажлыг эрчимжүүлэх шаардлагатай”

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Засгийн газрын хувьд эдийн засгаа аль болох нээлттэй байлгах бодлого баримталж ирсэн. Гэхдээ эрдэмтэн, судлаачдынхаа үгийг сонсоно. Шинжлэх ухааны дээр гишгэсэн улстөрч байж болохгүй.

УОК-оос дөрөвдүгээр сарын 3-18-ны өдөр хүртэл хөл хорио тавих санал гаргасан. Засгийн газрын хувьд хэрэв хөл хорио тавих бол тодорхой үр дүнтэй арга хэмжээг авах ёстой гэж үзэж байгаа.

Өмнөх хөл хорионы үе “Нэг хаалга - нэг шинжилгээ” хөтөлбөрийг зохион байгуулснаар бид эдийн засгаа нээх боломж бүрдсэн. Тэгвэл энэ удаад хөл хорио тавих бол дархлаажуулалтын ажлыг эрчимжүүлэх шаардлагатай. Хэрэв энэ удаад хөл хорио тогтооно гэж үзвэл бид дөрөвдүгээр сардаа багтаж нэг сая иргэнээ вакцинжуулах зорилт тавьж байж үр дүнтэй болно” гэв.

Хөл хорионы үеэр вакцинжуулалтыг эрчимжүүлж ажиллах нь хамгийн оновчтой алхам гэдгийг Халдварт өвчин судлалын үндэсний төвийн удирдлагууд, тархвар судлаачид хэлж байлаа гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
9 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
zochin
zochin
2021-03-30 15:16

Zuv zuv hatuu hul horio togtooson deeree shuu !

Zuv zuv
Zuv zuv
2021-03-30 15:17

Zuv zuv hatuu hul horio togtooson deeree shuu !

Зочин
Зочин
2021-03-30 15:20

Төсвийнхөн х�##�амжийнхан хөл хорио гэж орилолдохын хоригдмоор байв�##� өөрсдөө л гэртээ байлдаа орлогогүй хэсэг нь яах болж байна

Кса
Кса
2021-03-30 15:25

Бидон Ганбаа Израил улсын сонгосон вакциныг л сонгоно шүү гэхээр би ч бас л шоолж компоттой амьтан шүү гэж байлаа. Израил бүх иргэдээ вакцинжууллаа. Оргил үедээ 10.000-12.000 хүрч байснаа одоо 200 орчим болж өдөр бүр буурч байна. Израил улс хөл хорио тогтоосон юм болов уу? Яамаршуу байдлаар зохицуулав гэдгийг судлаасай даа. 2020 оны 12 сарын сүүлээр эхэлсэн. Манайх хааж хорилгүй вакцинжуул�##�таа маш шуурхай явуулб�##� Улаанбаатарт 6 сарын 15 гэхэд өдөрт 10-с доош орох байх. Бас Таиланд огцом өсөөд огцом буучихлаа. Ямар арга чаргаар яваад байна. Манай давуу т�##� хүн бүр маск зүүгээд, хурдан давах хүсэл эрмэлзэл өндөр, эмнэлэгийн ажилтнуудын нөөц бусад улсаас хавьгүй илүү дээ. Хамгийн хөдөлгөөнтэй насныхнаа эхэлж вакцинжуулмаар юм.

Зочин
Зочин
2021-03-30 15:35

tegeee hul horiogoo hiigeechee yunaas aigaad baidagin hul horiogo hii zorigtoi ajilaachee yachaad baigaan

Зочин
Зочин
2021-03-30 15:41

Урна минь явж гэртээ эхнэрээ охоод өөрөө хоригд!

Зочин
Зочин
2021-03-30 16:08

Угаасаа бүгд тусая зүгээр л ханиад ц д уугаад л болоо

Зочин
Зочин
2021-03-30 16:44

Horiogoo togtoo l doo bur balarch bgaan bushuu

Зочин
Зочин
2021-03-30 17:01

ХӨЛ ХОРИО ТОГТООСОН НЬ ДЭЭР ШҮҮ ДЭЭ.ЭНЭ ЯНЗААР ҮРГЭЛЖИЛБЭЛ ЭМНЭЛГИЙН АЖИЛЧИЛ МААНЬ Ч СӨХӨРЧ ТУЙЛДАНА.

Холбоотой мэдээ

Back to top button