М.Тулгатад баяр хүргэж, батламж гардуулжээ

Ардчилсан намын даргын цахим сонгуульд ялалт байгуулсан М.Тулгатад тус намын удирдлагууд баяр хүргэж, батламж гардууллаа.
АН-ын дарга асан С.Эрдэнэ "Цахим сонгуулийг амжилттай зохион байгуулсан бүх хүнд баяр хүргэе. Манай намын Үндэсний бодлогын хороо хуралдаж намын Их хурлынхаа товыг гаргаж, Их хурал АН-ын шинэ даргыг ёсчлон баталж, Дээд шүүхэд бүртгүүлнэ.
Хууль ёсны Ардчилсан нам амжилттай сонгуулиа явуулж, хууль ёсоор шинэ даргаа сонголоо. М.Тулгат бол залуу хүн. Улс төрийн туршлагатай, боловсрол мэдлэгийн хувьд төлөвшсөн бэлтгэгдсэн залуучуудын нэг. Удам дамжсан улстөрч, ардчиллын анхдагч С.Цогтсайханы дүү. Ардчиллын үйл хэргийг үргэлжлүүлж ажиллана гэдэгт итгэж байна” гэв.




Харин М.Тулгат “Цахим сонгуулийг амжилттай зохион байгуулсан Дотоод сонгуулийн хорооныхонд, намын нийт гишүүддээ баярлалаа. Сунгаанд хамт өрсөлдсөн дөрвөн нэр дэвшигчдээ баярлалаа. Манай сонгууль ямар нэгэн гомдол, зөрчилгүй болж өнгөрсөнд баяртай байна. Намынхаа үе үеийн удирдлагууд, дарга нарт маш их баярлалаа. Энэ их итгэл хариуцлагыг ухамсарлаж, АН-ыг хүчирхэг, Монголын хөгжлийн жолоодогч байлгахын төлөө бүх амьдралаа, өөрийгөө бүрэн зориулна” гэсэн юм.
Эх сурвалж: Ардчилсан нам
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
TAMAGGUI DARGA UU KK
Хэдэн хүний сан�##� авсаныг хэлэхгүй байна аа. Эрдэнэ амь нь гарахын өмнө өөрийн гэсэн хүнээ гаргаж санаа амарч цаанаас нь удирдаж байх санаатай.
Амжилт хүсэе
Аль нь жинхэнэ Дулмаа болчихов оо та минь ээ