НИЙГЭМ
Аврагчид 14-39 насны таван иргэний амь аварчээ

Хэнтий аймгийн Хэрлэн сумын нэгдүгээр багийн Хаялга гэдэг газар /аймгаас урд зүгт 3 км/-т Хэрлэн голыг таван иргэн явганаар гаталж байтал мөс хагарснаас боогдсон гэсэн дуудлага аймгийн Онцгой байдлын газарт дөрөвдүгээр сарын 03-ны өдрийн 23:55 цагт иржээ.
Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид 14-39 насны таван иргэнийг уснаас гарган, аймгийн түргэн тусламжийн хэсэгт хүлээлгэн өгсөн байна.
Иймд цаг хожих, зам товчлох зэргээр мөсөн дээгүүр явах болон авто тээвэр хийхгүй байхыг Онцгой байдлын байгууллагаас онцгойлон анхааруулж байна.











АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.