УЛС ТӨР

Ариг банкнаас авсан 11.6 тэрбум төгрөгөө төлөх шаардлага Б.Эрдэнэбатад хүргүүллээ

“Ариг” банкны хувьцаа эзэмшигч Б.Эрдэнэбатад шаардлага хүргүүлэх нь

АРИГ БАНКНЫ ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧ “ДЭМ САНХҮҮГИЙН НЭГДЭЛ” ХХК-ийн 100%-ийн ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧ, ҮҮСГЭН БАЙГУУЛАГЧ Б. ЭРДЭНЭБАТАД ШААРДЛАГА ХҮРГҮҮЛЭХ НЬ

 “АРИГ БАНКИНД ХАДГАЛАМЖ ЭЗЭМШИГЧДИЙН ХОЛБОО”  ГҮТББ нь  Ариг банкинд хадгаламж эзэмшдэг 40,000 гаруй харилцагч, хадгаламж эзэмшигчдийн эрхийг хамгаалдаг, гишүүддээ үйлчилдэг төрийн бус байгууллага юм.

                Бадарчийн Эрдэнэбат та Ариг банкны дүрмийн сан 50 тэрбум төгрөгөөс 16.3 тэрбум төгрөгийг оруулсан хэрнээ 42.32 хувийг эзэмшиж байгаа, “Улаанбаатар импекс” ХХК  нь 33.7 тэрбум төгрөгийг оруулсан хэрнээ 57.68 хувийг эзэмшиж байгаа.

                Гэтэл Б.Эрдэнэбат та хэвлэл мэдээлийн хэрэгслээр Ариг банкыг дээрэмдүүлсэн гэх худал ташаа ойлголтыг нийгэмд тарааж, төлбөртэйгээр кино, нэвтрүүлэг хийлгэж, уг худал мэдээлэлдээ нэр бүхий төрийн өндөр албан тушаалтнуудыг итгүүлж Ариг банкны эсрэг үйл ажиллагаа явуулснаас тус банк болон хадгаламж эзэмшигчид эрсдэлд ороод байна. Б.Эрдэнэбат та Хаан банк, Хас банк, Хөгжлийн банкинд байгаа 300 гаруй тэрбум төгрөгийн өр төлбөрөө төлдөггүй, төлөх ч төлбөрийн чадваргүй учир Ариг банкны хадгаламж  эзэмшигчдийн мөнгөөр дээрх өр төлбөрөө төлж, уг банкийг дампууруулах гэж санаархах хууль бус үйл ажиллагаагаа зогсоохыг танаас шаардаж байна.

Мөн төрийн өндөр албан тушаалтнууд, эрх бүхий байгууллагуудад хууль бусаар нөлөөлж, худал мэдээлэл өгч, хууль бус давуу байдал бий болгож  Ариг банкны тухай худал мэдээлэл тараалгаж, саад болохгүй байхыг танаас шаардаж байна.

Мөн Эрэлийн гэх Бадарчийн Эрдэнэбат та Ариг банкийг өөрөө болон өөрийн хамаарал бүхий этгээдүүдтэй нийлж удирдаж байхдаа хууль бусаар өөрийн хөрөнгөнүүдийг өөрийн хамаарал бүхий этгээдүүд болон найз нөхдийнхөө нэр дээр шилжүүлж, зах зээлийн ханшнаас хэт өндрөөр үнэлүүлж зээл хэлбэрээр Ариг банкнаас авсан хадгаламж эзэмшигчдийн 11,600,000,000/арван нэгэн тэрбум зургаан зуун сая/ төгрөг, мөн эхнэр Д.Сэргэлэнгийнхээ төрсөн дүү Д.Төмөрхүүдээ хууль бусаар урамшуулал хэлбэрээр өгсөн банкны хадгаламж  эзэмшигч эзэмшигчдийн 748,000,000/долоон зуун дөчин найман сая/ төгрөгийг нэн даруй буцаан тус банкинд төлж хадгаламж  эзэмшигчид болон банкыг хохиролгүй болгохыг шаардаж байна.

Хэрэв Б.Эрдэнэбат та Ариг банкны тухай үндэслэлгүй, хууль бус, худал гүтгэлгээ үргэлжлүүлж, банкны хадгаламж  эзэмшигчдийн 11.6 тэрбум төгрөг, өөрийн дүүдээ урамшуулал хэлбэрээр өсгөн 748 сая төгрөгийг буцаан төлөхгүй тохиолдолд  “АРИГ БАНКИНД ХАДГАЛАМЖ ЭЗЭМШИГЧДИЙН ХОЛБОО”  ГҮТББ нь тэмцлийн хурц хэлбэрт шилжиж, эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, танд хууль бус давуу байдал бий болгож байгаа төрийн өндөр албан тушаалтнуудыг тантай хамт шалгуулахаар хууль хяналтын байгууллагад хандах болохыг үүгээр мэдэгдэж байна.

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

3 Сэтгэгдэл

  1. ЭНЭ ЭРДЭНЭБАТ ЧИНЬ ЕРӨНХИЙ САЙД ГЭГДЭХ ОУНЭРДЭНЭТЭЙ ХОШУУГАА ХОЛБОЧИХСОН БИЕ БИЕЭ БДОЛООХ ШАХАМ БАЙГАА ЗУРАГ НЬ САЙТАД ХАРАДСАН ШҮҮДЭЭ. ҮҮНИЙ ЦААНА ТЭР ЕРӨНХИЙ САЙД МААНЬ БАЙГАА ЮМ БИШҮҮ ДЭЭ. ТЭГЭЭД ӨМӨӨРӨӨД ХҮНИЙ БИЗНЕС БУЛААЛАА ГЭЖ ЕРӨНХИЙ САЙД НЬ ӨВЧИГНӨӨД ЯВАА Ч ЮМ БИЛҮҮ

  2. харваас иуухай з####ьтай хүн юм биш үү одоо сайхан луйварчин болж дээ шоронд нь хатаагаад хөрөнгийг нь түргэн хургаач дээ бас батхүү шиг юу ч үгүй болчих вий дээ

  3. Энэ ч бүр цайчихсан луйварчин болжээ.Цагтаа монголын бүх юм урдаа эрэл гэсэн нэртэй болчихсон байсан даа.Яаж эрэл монгол болчихоогүй юм бэ? Арьяав#### минь гэж….

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button