Б.Навчаа: Х.Нямбаатарыг сайд болонгуут намайг шалгаж байсан хуулийнхны хандлага эрс өөрчлөгдсөн

Жүжигчин Б.Навчаа Эрүүгийн хуулийн 12.5 дугаар заалтын талаар цахим хуудсандаа үзэл бодлоо илэрхийлснийх нь төлөө ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар хуулийн байгууллагад гомдол гаргаад байгаа билээ. Улмаар прокуророос түүнд яллах дүгнэлт үйлдсэн, энэ хэргийг шалгаж байгаа юм.
Бид тухайн үед жүжигчин Б.Навчаатай холбогдон, ярилцлага авсныг ЭНД дарж уншина уу.

Тэгвэл Б.Навчаа “Хоёр жил коронавирус гээд ажилгүй байсан, 0 заачихлаа. 10 сар цагдаагаар явахдаа өөрт байсан 18 сая төгрөгийг зарцуулаад дууссан. Хэрэв та дэмжиж байвал…” гээд ХААН банкны дансаа бичээд буй.
Одоо үүсээд буй нөхцөл байдлын талаар түүнээс тодруулахад “Нямбаатарын нэр хүндэд халдан, бусдад худал мэдээлэл тараасан гэсэн үндэслэлээр Эрүүгийн хуулийн 13.14 дүгээр заалтаар яллагчаар намайг татсан. Наймдугаар сард надад яллах дүгнэлт үйлдсэн. Шууд шүүх шилжих болчихож байгаа байхгүй юу. Тэр хүртэл би чимээгүй явсан. Хуулийн хариуцлага хүлээлгэдэг юм билээ. Надад арай ч яллах дүгнэлт үйлдчихгүй байх гэж бодож явсан юм.
Би үзэл бодлоо илэрхийлсний төлөө ингэж байгаад би дургүйцээд фэйсбүүктээ бичсэн. Ард түмний хамгаалалт л намайг аварлаа. Хэрвээ тэр постыг бичээгүй байсан бол юу ч болох байсан юм билээ. Олон хүн эсэргүүцсэн учраас яллах дүгнэлтийг хүчингүй болгоод, хоёр дахь удаагаа хаагдсан. Сайд, гишүүн хүнтэй шүүхдэлцэх ёстой хэцүү юм байна. Х.Нямбаатарыг сайд болонгуут хуулийн байгууллагынхны хандлага тэс өөр болсон.
Мэдүүлэг өгөх гээд очихоор баахан хүлээлгэнэ. Амжихгүй нь гээд хэлчихэж болно шүү дээ. Яллагдагчаар татъя, шүүхэд шилжүүлье л гэдэг” гэлээ.
Г.ЖАРГАЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Жирийн амьдр�##�тай хуулийн багш з�##�уу байсан Намбаатар Сайдын сэнтийд маш богино хугацаанд хүрсээн. 750 тэрбумын ч эзэн болсон. Итгэмээргүй "оргил"-д гарсан байгаа биз? Одоо түүний шавь нар бас багшийнхаа араас авирч явах вий гэхээс "яс хавтаймаар". Шударга 5 гишүүний багт багтаж жагса�##�д зогсч үг хэлэхдээ мөн ч өөр дүртэй байсан шүү. Бид чинь үнэмших шахсан даа. Ийм цөөхөн жил хэн ч хаана ч ямар ч ажил хийсэн ийм их хөрнгө хуримтлуулах боломж, бололцоо Монголд л байхгүй дэг. Тэгэхээр ямар аргаар баяжсан нь ойлгомжтой. Тэр "хүн чанараа" �##�ь хэдийн гээчихсэн, �##�бан туша�##�ын дон туссан �##�бин чөтгөр болсоон. Хайран ч сайхан з�##�уу. Тэрбумтан болж, сайд болж чадаж байгаа нь МАН-ын эрх мэдэлтнүүдэд та�##�агдах хэмжээнд асар их ХУУЛЬ БУС үйлдэл хийсэн нь тодорхой. Одоо хууль завхруулах ажлыг гардан хийж байгаа нь �##�ь хэдийн төрөл арилжсан "хүн сүг" болсон нь ойлгомжтой. Монголчууд ихэнх нь үнэхээр ДОНТОЦГООЖЭЭ.
Жүжигчин Навчаа эмэгтэй хүний хувьд нийгмийн хариуцлагаа санй ухамсарлаж, үгээ чөлөөтэй хэлсэн нь иргэний эр зориг гаргасан гэж үзэж байна. Харин гэр бүлээс гадуур харьцаа нь нийтэд ил болсон ХЗДХЯ-ны сайд эр хир их "шазруун" байх юм бол?
Иргэн Навчаад тус�##�ж, дэмжье, жирийн иргэд ээ!
Сураггүй орхонд сурсан хүн сайд болоход оюуны потенци�##� нөлөөсөн нь юу л бол. Нам дагаад хошного долоовол ам тосдоноо гэж. Сонгинохайрханы эмнэлэгийн хажууд барилга барьж зарна лээ. Болвол тэр дүүрэгт ажиллаж бхдаа гуссан л даа.
Навчаа! Нарангэрэл докторын бичсэн" монголчуудын тухай Бид өөрсдийгөө танихын аргагүй ёс суртахуунаар доголдож байна" нийтлэлийг уншаарай.Жаахан эмэгтэй хүний нандин чанараас эзэмшвэл эерэгдүр ч бүтээхийг оролдож болно шүү дээ. Амьдр�##� дээр ч тоглосон дүрүүд шиг зүгээр л нэг дууг нь сонсмооргүй, дүрийг нь хармааргүй байх онцгүй.
ene neg novshiin teneg avgai bnaa
Чи өөрөө