НийгмийнНИЙГЭМЯрилцлага

Б.Навчаа: Х.Нямбаатарын нэрийг фэйсбүүктээ дахиад бичвэл баривчилна, хорино гэж намайг сүрдүүлсэн

Жүжигчин Б.Навчаа Эрүүгийн хуулийн 12.5 дугаар заалтын талаар цахим хуудсандаа үзэл бодлоо илэрхийлснийх нь төлөө ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар хуулийн байгууллагад гомдол гаргасан гэнэ.

No description available.

Улмаар прокуророос өчигдөр түүнд яллах дүгнэлт үйлдсэн талаар Б.Навчаа цахим хуудсаараа дамжуулан мэдэгдсэн юм. Энэ талаар түүнээс  тодрууллаа.

БИ ХУУЛИЙН ТАЛААР Л БОДЛОО БИЧСЭН БОЛОХООС Х.НЯМБААТАРЫГ ШҮҮМЖЛЭЭГҮЙ

-Х.Нямбаатар сайд яг ямар үндэслэл, шалтгаанаар таныг шүүхэд өгч, шалгуулж байгаа вэ?

-Ер нь юу болсон талаар өнөөдөр би цахим хуудсандаа бичсэн. Тэндээс ерөнхий мэдээлэл авсан байх. Хуулийн байгууллагаас намайг “Илт худал мэдээлэл тараасан” гэсэн үндэслэлээр шалгаж байгаа. Би энэ талаар ямар нэгэн хэвлэл мэдээллийн хэрэгслээр яриагүй. Сонин, сайтад нийтлэл бичээгүй. Цахим хуудсандаа үзэл бодлоо л илэрхийлсэн төдий. Фэйсбүүк бол хүний хувийн орон зай. Монгол Улсын иргэн хүн үзэл, бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхтэй. Би энэ эрхээ эдлэхдээ огт худал мэдээлэл бичиж, хүмүүст ташаа мэдээлэл тараагаагүй.

Х.Нямбаатар сайдын ахалсан ажлын хэсгийн баталсан Эрүүгийн хуулийн 12.5 заалтын талаар хүмүүс одоо ч шүүмжлэлтэй ханддаг. 14-16 насны охидод бэлгийн дарамт үзүүлсэн гэмт этгээд торгуулаад өнгөрөх боломж олгосон гэж хүмүүс шүүмжилдэг. Үүнтэй би санал нийлдэг. Насанд хүрээгүй охидыг хүчирхийлж болно гэж байгаатай агаар нэг санагдсан. Энэ бол миний бодол. Ингэж бодонгуутаа би фэйсбүүктээ шууд бичээгүй. Энэ хуулийн тухай, 12.5 дугаар заалтын тухай хэд хэдэн хуульчаас тодруулсан. Тэгж байгаад пост оруулсан юм шүү.

Ажлын хэсгийг нь Х.Нямбаатар ахлаад баталсан нь үнэн. Энэ хуулийг иргэд одоо ч эсэргүүцэж, шүүмжлэлтэй хандаж буй нь анзаарагддаг. Эсэргүүцсэн, өөрийнх нь талаар пост оруулсан хүн бүхнийг хуулийн байгууллагад шалгуулах юм уу, Х.Нямбаатар аа. Тэгээд ч би Эрүүгийн хуулийн 12.5 дугаар заалтад шүүмжлэлтэй хандаж буйгаа л илэрхийлсэн болохооС түүнийг шүүмжлээгүй. Үүнд Х.Нямбаатар яагаад эмзэглэж, гомдол гаргасныг нь гайхаж байна.

-Таны сая ярьснаас харахад гомдол гаргасан үндэслэл нь ойлгомжгүй, тодорхой бус санагдлаа. Тэгэхээр таныг яг ямар үндэслэлээр буруутгасан гэсэн үг вэ?

-Би худал мэдээлэл тараагаагүй юм чинь буруутгах шалтгаан хайх хэрэг гарна аа даа. “Илт худал мэдээлэл тараасан. Хуулиа судлаагүй” гэж намайг буруутгаж байна. Ямар ч тодорхой бус, бөөрөнхий үндэслэл байгаа биз. Тийм атал хуулийн байгууллагынхан “Хэрэг үүсгэх хангалттай нотолгоо, баримт бий” гэж байна. Би хуульч, сэтгүүлч хүн биш. “Би зөвхөн фэйсбүүктээ үзэл бодлоо илэрхийлсэн. Ямар ч худал мэдээлэл тарааж, Х.Нямбаатарын нэр хүндэд халдаагүй” гэж тайлбарлаад нэмэр болоогүй, огт хүлээж аваагүй.

Би охинтой хүн. Ийм хууль батлагдсан нь би эмзэглэсэн. Үүнийгээ цахим хуудсандаа илэрхийлснийхээ төлөө яагаад буруутан болж, дарамтлуулах ёстой гэж. Х.Нямбаатар намайг хуулийн байгууллагад өгснөөс нь хойш өнөөг хүртэл дарамтанд явна.

ЦАГДААГИЙН АХМАД Н.САЙНБАЯР САЙДАА ӨМӨӨРЧ, НАМАЙГ ДАРАМТАЛСАН

No description available.

-Таныг яаж дарамталж байна бэ?

-“Нямбаатар сайдын нэрийг цахим хуудсандаа дахиад бичих л юм бол баривчилна, хорино. 461 дүгээр анги руу ачна” шүү гэж үргэлж сүрдүүлдэг.

-Хэн?

-Чингэлтэй дүүрэг дэх Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн Мөрдөн байцаах тасгийн ахлагч, цагдаагийн ахмад Н.Сайнбаяр. Шууд тэгж хэлэхээр хүн айдаг юм билээ. “Нээрэн намайг баривчилбал, хорьбол яана аа” гэж айсан. Тэгээд л юу ч дуугаралгүй, чимээгүй явсаар өнөөдрийг хүрсэн юм шүү.

Хууль, прокурорын байгууллагынхан сайдыгаа өмөөрөхийн тулд ажилладаггүй байлтай. Хуулийг сахин биелүүлж, шударга, үнэнийг тогтоох нь тэдний үүрэг шүү дээ. Фэйсбүүктээ нийтлэсэн постыг үндэслэн буруутгачихаад, сайдыгаа өмөөрөхийн тулд жирийн иргэнийг сүрдүүлж суух нь шударга, ариун явдал биш байлтай.

ПРОКУРОРООС ХЭРЭГСЭХГҮЙ БОЛГОСОН Ч Х.НЯМБААТАР НАМАЙГ ДАХИН ШҮҮХЭД ӨГСӨН

-Энэ хэргийг прокуророос наймдугаар сард хэрэгсэхгүй болгосон юм билээ. Х.Нямбаатар сайд дахиад гомдол гаргасан юм уу?

-Тэгсэн. Өнгөрсөн наймдугаар сард Чимгээ гэдэг прокурор энэ хэргийг хэрэгсэхгүй болгосон. Угаасаа хэн нэгнийг гүтгээгүй, худал мэдээлэл тараагаагүй юм чинь тэгж шийдвэрлэхээс яах вэ дээ. Тэгэнгүүт Х.Нямбаатар намайг дахиад шүүхэд өгсөн. Буруу шалгасан байна гэсэн юм уу, яасан юм бэ, бүү мэд.

-Яллах дүгнэлтийг тань арваннэгдүгээр сарын 18-нд үйлдсэн байна лээ. Та яагаад өнөөдөр хүлээж авсан бэ?

-Өнгөрсөн сарын 18-нд үйлдсэн нь үнэн. Тухайн үед Монгол Улсад хөл хорио тогтоочихсон байсан. Хүлээж авах боломж надад байгаагүй. Тийм учраас хойшлуулаад, өнөөдөр хүлээж авлаа.

ЯЛЛАХ ДҮГНЭЛТИЙГ НЬ ӨНӨӨДӨР АВЛАА

Зургийн тодорхойлолт алга байна.

-Та түрүүн “Х.Нямбаатар сайдын нэрийг фэйсбүүктээ дахин нийтэлбэл баривчилна, хорино” гэж сүрдүүлсэн” гэж хэлсэн. Өнөөдөр (өчигдөр) та энэ талаар цахим хуудсандаа нийтэлсэн нь танаас ихээхэн зориг шаардсан нь мэдээж. Гэнэт өнөөдөр (өчигдөр) ийм эрсдэлтэй алхам хийхэд юу нөлөөлөв?

-Яллах дүгнэлтээ авсны дараа “Буруу юм хийгээгүй байж би яагаад ингэж явах ёстой гэж” хэмээн бодогдсон. Тэгээд энэ талаар зоригтой бичлээ. Ийм асуудлаар намайг шалгаж байгаад хүмүүс их гайхаж, шүүмжилж байна лээ.

-Гэнэт ийм шийдвэр гаргахад нөлөөлсөн өөр хүчин зүйл бий юү?

-Байхгүй.

НАДАД ӨӨР ЯМАР НЭГЭН ЗОРИЛГО БАЙХГҮЙ

Б.Навчаа:Ихэнх үзэгчид алаан хядаан, цус нөжтэй эсвэл инээдмийн жанрын кино  үзэх сонирхолтой болчихжээ – Өглөө.мн

-Эрүүгийн хуульд жилийн өмнө нэмэлт өөрчлөлтөөр оруулсан 13.14 “Худал мэдээ тараах” заалтыг одоо дахин өөрчилж, 80 хүртэлх сая төгрөгийн торгуультай, 5 хүртэлх жилийн ялтай болгоод зогсохгүй фэйсбүүк, твиттер, бусад сүлжээнд иргэд шэйрлэсэн тохиолдолд бас буруудах хуулийн төслийг санаачлаад буй. Үүнд нийгэм даяар гайхан, Х.Нямбаатар сайдыг шүүмжилж буй. Яг ийм үед та энэ талаар дэлгэсэн нь нэг талаар кейс боллоо. Таныг өмөөрөх хэсэг байхад Х.Нямбаатар сайдыг харлуулах, массыг өөр тийш нь чиглүүлэх гэсэн оролдлого гэж хардах хүн ч байна. Тийм зорилгогүй гэдгээ та яаж батлах вэ?

-Фэйсбүүктээ нийтлэсэн постноосоо болж хуулийн байгууллагад шалгуулж, дарамтлуулж байгаа би дахиад асуудалд орооцолдохыг хүсэх үү. Яасан гэж худлаа хэлэх билээ. Үнэхээр аргаа бараад, сандарсандаа л өнөөдөр тийм пост оруулсан. Өөр ямар нэгэн зорилго, санаа байхгүй шүү.

-Та өмгөөлөгч авсан уу?

-Авсан, авсан. Өмгөөлөгчгүй бол барахгүй. Аягүй муухай мушгиж асуудаг юм байна лээ.

ҮЗЭЛ БОДЛОО ИЛЭРХИЙЛСНИЙХ НЬ ТӨЛӨӨ ӨӨР ХЭН НЭГНИЙН БУРУУТГАХГҮЙ ГЭХ БАТАЛГАА АЛГА

-Х.Нямбаатар сайдтай уулзсан уу. Энэ талаар ярилцах бодол бий юү?

-Би тэрийг мэдэхгүй, таних ч үгүй. Таних ч албагүй. Прокурорын байгууллага надад яллах дүгнэлт үйлдсэн тул шүүхээр явах нь тодорхой боллоо. Өнөөдөр Монголын цагдаа, прокурор Нямбаатарын талд ажиллалаа. Маргааш намайг Чингэлтэй дүүргийн шүүх дээр дуудсан.

-Та очих уу?

-Очно оо. Өнөөдөр надад тохиолдсон энэ зүйл Монголын бусад иргэдэд тохиолдохгүй гэх баталгаа алга. Маргааш өөр нэг иргэнийг фэйсбүүктээ пост оруулсны төлөө, хэн нэгэн улс төрчийг, сайд, даргыг шүүмжилснийх нь төлөө хуулийн хариуцлага хүлээлгэвэл яах вэ. Олон сар хуулийн байгууллагад шалгуулаад ирэхээр хүссэн, хүсээгүй хууль судлах шаардлагатай болдог юм байна.

Одоо батлах гэж буй Эрүүгийн хуулийн 13.14 “Худал мэдээ тараах” заалт зөвхөн хэвлэл  мэдээллийн байгууллага, сэтгүүлчдэд хамаатай бус. Монгол хүн бүхэнд хамаатай. Нэг сайт худал мэдээ тараалаа гэж бодъё. Баримтаа дутуу нягталснаас болж, санаандгүй тараасан ч байж болно шүү дээ. Тухайн мэдээг хэн нэгэн фэйсбүүктээ шэйрлэсэн тохиолдолд буруудна, хуулийн хариуцлага хүлээнэ. Бүр 80 хүртэлх сая төгрөгийн торгуультай, тав хүртэлх жилийн ялтай болгосон гээд бод доо.

Монгол Улсын иргэн өөрийнхөө үзэл бодлыг чөлөөтэй илэрхийлэх эрхтэй. Энэ үндсэн эрхийг нь ноцтой зөрчиж, энэ эрхэд нь халдаж буй үйлдэл биш гэж үү. Үзэл бодлоо илэрхийлснийхээ төлөө өөр хэн нэгэн битгий ингэж хуулийн байгууллагад шалгуулж, буруутан болоосой.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
37 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
????
????
2020-12-15 09:05

Нямбаатар ????????????????????????????????????????????????

Zochin
Zochin
2020-12-15 17:06
Reply to  ????

Ene said zaluu arai l bish baina shyy hyyliar dalailgaj ailgan surduulene gesen yu gesen ug ve Sainch yum sonsono muu ch yum sonsono Uuruu No gyi bol yahch ygyi shyy dee

Ховор муухай
Ховор муухай
2020-12-15 15:34
Reply to  ????

Аль �##�ь т�##�даа мэргэжлийнхээ ажлыг сайн хийх хэрэгтэй. Сошилоор дамжуулж иргэн болж жүжүиглэх хэрэггүй байсан юм. Хуулийн хэрэгжилтийн т�##�аар сан�##� хүсэлт гомдол авдаг, хэлэлцүүлдэг иргэний танхим гэж газрууд бий. Одоо тэгээд сошилоор ардын жүжүигчний дүрд дэвшин тоглож баахан үзэгчдийг т�##�цуулж солиоруулж өглөө л дөө.

Монгол улсын иргэн
Монгол улсын иргэн
2020-12-16 14:21

Үнэн үг хэлсэн хүн яагаад буруутана гэж. Навчаа иргэн хүний хувьд үзэл бодлоо илэрхийлж болохгүй юу. Ард иргэдийн амыг барьж эхлээд байгаа юм бишүү. Нямбаатарын булхайг илчилсэн хүн хорих ял авах нь зөв юмуу. Удахгүй бичих нь бүү хэл ямар нэг мэдээлэл унших ч эрхгүй болох гэж байж энэ " Ховор муухай" нэрээр сэтгэгдэл бичсэн хүн Нямбаатар өөрөө биш биз. Нямбаатар дандаа олиггүй хууль санаачилж байна. 14 настай хүүхэдтэй тохиролцож билгийн харилцаанд орцгоо, бас эрхэм гишүүдийн луйврыг илчилбэл шоронд хийнэ гэх мэт дандаа ард түмний эсрэг хуулиудыг санаачилж байна. Засгийн газар шууд огцруулж УИХ-н гишүүнээс татан буулгах хэрэгтэй. Удахгүй болох сонгуулиар нөхөн сонгохын тулд яар�##�тай татан буулгах хэрэгтэй шүү, Хүрэлсүх сайдаа

Зочин
Зочин
2020-12-15 14:26
Reply to  ????

Хууль зүйн сайд нь энэ жил гэхэд хэдэн хүүхэд буюу насанд хүрээгүй хүн �##�га болсон тухай мэдээлээч ! тэд нарт юу тохиолдсон гэж бодож байна ? Би сая цагдаагийн газрын эрэн сурв�##�жлагдаж буй хүмүүс гээд хайгаад олох гэтэл олдсонгүй. Цагдаагийн газрын хуудас нь хайлтаа ч зөв хийхгүй мэдээлэл гаргахгүй байна. Өмнө нь эрэн сурв�##�жлагдаж буй хүүхэд хүмүүсийг харж болдог байсан. Цагдаагийн хуудсан дээр холбогдуулж дарах ч товч линк �##�га. Арай гэж доор нэг эрэн сулв�##�жилж буй хүний т�##�аар мэдээлэл өгөх гэдэг юм харагдахаар нь дарт�##� холбогдолгүй мэдээлэл гарч ирж үндсэн эрэн сурв�##�жилж буй жагса�##�таа гаргаж үзүүлэхгүй байна. Веб хуудас хийсэн хүмүүс муу ажиллаж үүнийг нь цагдаагийн газар бас ш�##�гаж тест хийж аваагүй байна. Тиймээс сайд нь өөрөө энэ хил 2020 он гэхэд манай улсад хэдэн хүүхэд �##�га болсныг мэдээлэх !

Навчаад
Навчаад
2020-12-15 09:32

Яллах дүгнэлтийг нийтэлж байж мөрдөн байца�##�тын нууц задруулсан хэрэг нэмүүлэх нь

Ховор муухай
Ховор муухай
2020-12-15 15:35
Reply to  Навчаад

Аль �##�ь т�##�даа мэргэжлийнхээ ажлыг сайн хийх хэрэгтэй. Сошилоор дамжуулж иргэн болж жүжүиглэх хэрэггүй байсан юм. Хуулийн хэрэгжилтийн т�##�аар сан�##� хүсэлт гомдол авдаг, хэлэлцүүлдэг иргэний танхим гэж газрууд бий. Одоо тэгээд сошилоор ардын жүжүигчний дүрд дэвшин тоглож баахан үзэгчдийг т�##�цуулж солиоруулж өглөө л дөө.

Зочин
Зочин
2020-12-15 14:22
Reply to  Навчаад

Энэ нууцад орохгүй байх. Хүний эрх шүү дээ ! Нууц гэдэгт баримт бичиг, Хэргийг илрүүлэх мэдээлэл гэх мэт багтах байх. Энэ бол ил хуулийн хуудсан дээр байдаг хуулийн за�##�т !

tsagdaa lalar
tsagdaa lalar
2020-12-15 09:40

hogiin tsagdaa lagaa. shorongoo ch medehgui muu ohintahia baij.

Өөрсдөө
Өөрсдөө
2020-12-15 09:49

Энэ бол үндсэн хуулиар хамга�##�агдсан хүний эрх чөлөөнд �##�бан туша�##�аа ашиглан х�##�дсан хэрэг байна. Өөрсдөө ш�##�гуул.

Болор
Болор
2020-12-15 11:02

Навчаа тэнэн авгай хүн гүтгэж болохгүй шдээ

Туяа
Туяа
2020-12-15 11:03

Навчааг цаазаар аваачээ

Ergvv mal
Ergvv mal
2020-12-15 21:33
Reply to  Туяа

Ene chin yasan medrel muutai gajig be? Shar had ruugaa dn duraaraa ochooch soliot mini

Зочин
Зочин
2020-12-15 16:26
Reply to  Туяа

hhahah

Зочин
Зочин
2020-12-15 11:57
Reply to  Туяа

Юу хуцаад байнаа????

Bi ohin vrtei hvn
Bi ohin vrtei hvn
2020-12-15 11:56
Reply to  Туяа

Yu hutsaad baigaan chi ooroo tsaazluul nawchaa yamar buruutai yum. Chi ohin vrgvi yumuu. Iim hvn svgnvvdees aichlaa. Nawchaaagiin zow

Иргэн Ч
Иргэн Ч
2020-12-15 12:14

Тэгэхээр мэдэхгүй танихгүй хүнийг гүтгэж болохгүйүг навчаа та ойлго, таны энэ үйлдлээс хууль хэрэгжих нь та бол монгол улсын иргэн жүжигчин навчаа учраас хууль үйлчлэхгүй гэж байхгүйээ олны танил учраас нийгмийн сүлжээгээр савж байна. Таньтай адил маш олон хүн хэн нэгний нэр хүнд ашиг сонирхолд х�##�ддаг. Одоо тэд хүн гүтгэж доромжлохоо болино. Та цензур тогтоолоо т�##�архаж байна. Одоо таныг нийгмийн сүлжээнд хэн нэгэн доромжилбол гүтгэвэл хаана хандах ёстой ямар хариуцлага хүлээж болохыг та ойлгосон байх. Би ч мөн ойлголоо. Хууль хүчин төгөлдөр үйлчилж байж төр бат оршино. Иргэний үзэл бодол. Авах гээх ухаанаар хандана биз ээ.

Зочин
Зочин
2020-12-15 12:27

Нянбаактер

иргэн
иргэн
2020-12-15 12:29

авгай минь хуулиа сайн уншаад, та�##�агдаагүй хуулийн за�##�тын т�##�аараа худийн бодлоо илэрхийлсэн мэдээлэл цацсан бол асууд�##� чиний яриад байгаа тэр хувь хүний үзэл бодол гэх үндэслэлтэй. Улаан цагаан хүний нэр дурдаад, дайрч, давшлаад, бусдыг ури�##�аад байсан чинь ханг�##�ттай нотлогдож байна ш дэ. тохирсон ялыг нь өгөөд тулт�##� нь торгох хэрэгтэй. Ер нь өөрт нь ч бу�####�д ч сургамж болох ёстой. Сурагаар худ�##�аа сэвдэг асууд�##� бол газар авсан. Зарим нь бүр санаатай ийм үйлдэл гаргадаг

Зочин
Зочин
2020-12-15 12:30

ер нь ням нэртэй хүмүүсийг хуулийн с�##�бараас �######�ууля

Эмгэн
Эмгэн
2020-12-15 13:25

Өөрийнх нь үйлдэл зөвдөөд нэрийг нь бичихээр нь буруудаад байдаг нь ямар учир жанцантай юм бэ? Боловсруулж байгаа хууль нь өөрийнх нь болохоор шүүмжлэж болохгүй байх нээ. Тэгвэл яаж гэж олон түмний сан�##� нтр гэж худлаа дөвчигндөг байна аа. Шүүмжилж болдоггүй энэ хууль нь өөрт нь зориулагдсан байх нь. Ээ чаавас даа.

Үнэн
Үнэн
2020-12-15 13:52

Навчаа гуай та нөгөө мөнгө тараагаад яваад байсан чин юу болсон бэ?

Зочин
Зочин
2020-12-15 14:29

нчмбаатарын охидыг нь гүчиндий үсрээд 1 жилийн ялтай юм шиг байна лээ 2 хүн гүчиндсан гар сая энэ диздуухын өршөөлөөр гараад ирчихсэн

Zochin
Zochin
2020-12-15 15:20

Hun emzegleed bhaar zuil bicheegui bh uym

Нямбаатарыг огцруулах аянд оролцох хүмүүс холбогдоно уу 99150630
Нямбаатарыг огцруулах аянд оролцох хүмүүс холбогдоно уу 99150630
2020-12-15 15:36
Reply to  Zochin

Нямбаатарыг огцруулж, шийтгэл хүлээлгэж, шоронд хорьж, нийтээрээ сайн сайхан нийгмийг бүтээцгээе. Бидэнтэй холбогдохыг хүсвэл 99150630 дугаараар холбогдоно уу! Жүгдэрийн Зориг

ganaa
ganaa
2020-12-17 08:44

С�##�бадай нарт дуртай хүнээ доромжилж гүтгэхыг зөвшөөрөхгүй хүн гүтгэсэн хүнд тохирох шийтгэлыг нь оногдуулаа

Нямбаатарыг огцруулах аян
Нямбаатарыг огцруулах аян
2020-12-15 15:31

Ямар тэнэг нийгэм бэ. Нямбаатар гэж өлөн зантай новш өөрөө шоронд орох өдөр ирэх байлгүй дээ. Нямбаатарыг өмөөрөөд байгаа хөлсний бичээчид та нарын хөлсний мөнгө чинь ходоодоор чинь ороод шингэлгүй хор болж үлдэх болтугай. Анхаарлаа хандуулсанд баярл�##�аа.

Зочин
Зочин
2020-12-15 16:45

жонхууг босоогоор нь хөхдөгүүд ойр нам жим баых чинь сонгууль дөхөөд байна уудаа

Иргэг
Иргэг
2020-12-15 16:46

Навчаа минь?! Чи жүжиглэхдээ ч тааруухан л хүншдээ?! Одоо больж үз чамаас болоод наад хошин шогийг чинь үзэх хүнгүй болох шинжтэй?! Одоо боль?! Чамд хүртээлгүй асууд�##�шдээ?!?!?! Одоо боль?!?!?!

иргэн
иргэн
2020-12-15 17:08

Монгол улсын хууль иргэн бүхэнд хамаатай. Бид бүгд үр хүүхэдтэй. Үр хүүхдийнхээ аюулгүй байд�##�д санаа тавих эрх, үүрэг хүн бүхэнд бий. Навчаа ч гэсэн Монгол улсын иргэн хүн.

Зочин
Зочин
2020-12-15 18:58

Бааштай авгай ийм байсан юм бол яах гэж хүн доромжилсон юм.

Эмзэг
Эмзэг
2020-12-15 21:37
Reply to  Зочин

Нянбаатарыг эмзэг дэлбээ гэж мэдээгүй үзэл бодлоо илэрхийлсэн юм бгаа биз

Medrel sheesiig songoj dee
Medrel sheesiig songoj dee
2020-12-15 22:42

Eruu atsiig ogtsruul

Зочин
Зочин
2020-12-16 18:39

энэ ёстой урьд өмнө үзэгдээгүй хачин новширсон амьтан байна аа. хэдэн попуудтай нийлж ах нараа араас нь цохиж унагасан. их хааны үед бол цаазын ялтай. чавганцаас долоон дор амьтан байна. .

Ганаа
Ганаа
2020-12-17 08:41

Энэ с�##�бадай авгай өөрийгөө их мундаг хүн гэж бодож дээ нам дагаж д�##�дагнаад бусдыг доромжлох хуультай шүү одоо бүү гоншигно .

иргэн
иргэн
2020-12-17 09:03

энэ Навчаа дандаа л сонин2 юм мэдэж явах юм.25 суваг тв_
дээр 21к нэвтрүүлэгт ороод м�##�ын гэдэс дотор иддэггүй бохир заваан гээд бас өөрийгөө эвгүй байд�##�д оруулж л байсан.Одоо болиоч !!өөрийгөө эрклаамдахаа

зочин
зочин
2020-12-17 14:20

Нямбаатар аа Арай л бна шүү!! Ийм бдлаар чи хол явахгүй дээ? Овоо зөв бодолтой хүн гэж бодоод т�##�бай дээр хашгирч явахад нь дэмжиж блаа! Насаараа хүчний сайд хийж ард түмнийг дарамт�##�ж эрүү үүсгэж хилсээр шийтгэж болно гэж бодож бгаа бол эндүүрч! Хятад Хойд солонгост очиж мөрөөдлөө гүйцэтгээрэй!

Холбоотой мэдээ

Back to top button