ДЭЛХИЙ

Израиль улсын сансрын хөлөг саран дээр газардана

Маргааш буюу пүрэв гаригт Израилийн сансрын хөлөг саран дээр газардах оролдлого хийх юм. Тус даалгавар нь сансар судлалын хөгжилд шинэ үеийг авчирна гэсэн хүлээлттэй байна. 

Хэрвээ Израилийн робот Берешеет нь саран дээр газардаж чадвал анх удаа хувийн санхүүжилттэй хөлөг саран дээр газардсан тохиолдол болно. Өмнө нь  АНУ, ОХУ, БНХАУ-ын засгийн газрын санхүүжилтээр сансрын хөлгүүд саран дээр газардаж байсан билээ. Берешеет нь одоогоор сарны орбитод орж нэг том алхам хийсэн бөгөөд энэ амжилтад хүрсэн долоо дахь улс болж буй юм. Хэрвээ амжилттай газардаж чадвал сарны гадаргын зургийг дэлхий рүү илгээж,  зарим төрлийн соронзон орны судалгаа хийнэ гэдгийг Израиль улсаас мэдэгджээ. 

Ц.ТАМИР

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button