НИЙГЭМ

433 тамирчинд 11.5 тэрбум төгрөгийг медалийн урамшуулал болгон олгожээ

Засгийн газрын 2013 оны 183-р тогтоолоор “Олимп, тивийн наадам, дэлхийн зэрэглэлийн тэмцээнд амжилттай оролцож медаль хүртсэн тамирчин, түүний дасгалжуулагчийг шагнаж урамшуулах журам” батлагдсан. Журам батлагдсан цагаас хойш өнөөдрийг хүртэл нийт 433 /давхардсан тоогоор/ тамирчинд 11 тэрбум 550 сая төгрөг зарцуулж, сар бүрийн зохих урамшууллыг олгосон байна. 

Уг тогтоолд тамирчин зөвхөн допинг хэрэглэсэн нь тогтоогдвол мөнгөн шагнал, урамшууллыг олгохгүй, олгосны дараа илэрвэл нөхөн төлүүлэх заалттай байдаг аж. 

Иймд Биеийн тамир, спортын тухай хуулийн 11.3.6-д заасан спортын холбоод тамирчны ёс зүйн дүрмийг олон улсын дүрэмд нийцүүлэн батлан мөрдүүлж эхлэх шаардлагатай байгааг БСШУС-ын байнгын хорооноос мэдэгдэж хуулийн хэрэгжилтийг шалгаж санал, дүгнэлт гаргах, шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулж, тайланг хэлэлцэхээр болсон байна.

Эх сурвалж: БТСУХ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
zochin
zochin
4 сар 9, 2021 18:20

ene ih mungiig ugduguu bolih heregtei!! neg udaadaa ahiuhan shagnal uguhud l bolno, shudarga bus bn

Зочин
Зочин
4 сар 10, 2021 05:50

Ene mungu chin huniig yaj evdej bgaag harj bgaa bizdee, Eniig avaad sportod sain uils hj hun lav alga. Bugd sportoo hayaj bna. Muusain shimegchdiig boliulval yaasan yum be

зочин
зочин
4 сар 10, 2021 22:00

Ард түмний татварын мөнгө хэдэн тамирчны ц�##�инд яваад дууслаа. Энэ паразитуудыг хүзүүгүй �####� л бий болгосон. Удахгүй төсөв ч даахаа байна биз энэ паразитуудын ц�##�инг. Улсад ямар ч баялаг бүтээдэггүй.

шударга иргэн
шударга иргэн
4 сар 10, 2021 22:03

Бурханчлан тахисан паразитуудын барьж буй хариу нь архи хар тамхи хэрэглэж хүн зодох ш�##�дан нүцгэн гудманд орилж Монголын хэн байна гэх.

Back to top button