НийгмийнНийгэм мэдээ

Дэлхийн нүүдэлчдийн спортын наадмаас манай тамирчид есөн медаль хүртлээ

Дэлхийн нүүдэлчдийн спортын 5-р наадам энэ жил Казахстан Улсын нийслэл Астана хотод болж буй. Тэмцээн энэ баасан гараг хүртэл үргэлжлэх юм.

Энэ удаагийн наадамд дэлхийн 80 гаруй орны 2500 гаруй тамирчид спортын 21 төрөлд өрсөлдөж байна. Монгол Улс, нийт 100 гаруй тамирчинтайгаар, бөх барилдаан, сур харваа, хурдан морины уралдаан зэрэг 15 төрөлд өрсөлдөж байна. Наадмын гурав дахь өдрийн байдлаар манай тамирчид гурван мөнгө, зургаан хүрэл медаль хүртээд байна.

Тухайлбал, Х.Цэвээн эрэгтэйчүүдийн 60 метрийн зайн уламжлалт сур харвааны тэмцээнээс хүрэл, морины нуруун дээрээс барилдах тэмцээний 60 кг-ын жинд Мыелис Наурызбыек хүрэл, 70 кг-д Еркинбыек Умиртай хүрэл, казах күреш бөхийн эмэгтэйчүүдийн 70 кг жинд Т.Батцэцэг хүрэл, бөхийн барилдааны эрэгтэйчүүдийн 65 кг-ын жинд Ц.Пүрэвсүрэн хүрэл, морьт харвааны тэмцээнд Н.Алтанхуяг мөнгө авчээ. Манай тамирчид уг наадмаас 2014 онд долоо, 2016 онд тав, 2018 онд 24, 2022 онд 10 медаль хүртсэн түүхтэй.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

О. Соёлмаа

СУИС РТМУС-ийг 2021 онд төгссөн. Сэтгүүлзүйн салбарт гурван жил ажиллаж байгаа. Нийгэм, Улс төрийн чиглэлээр дагнан ажилладаг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button