НИЙГЭМ

Д.Намсрайноровыг бүжгийн спортын “ханхүү” болгон өөрчилж буй Э.Түвшинзаяа гэж хэн бэ

Долоо хоног бүрийн ням гаригт үзэгчдийг цэнхэр дэлгэцийнх нь өмнө “уян”, цар тахалтай, хөл хориотой энэ цаг үед дархлааг нь дэмжиж буй сонирхолтой контентуудын нэг нь “Ододтой бүжиглэе” шоу.

Тус шоуны олны талархал, хүндлэлийг хамгийн их хүлээж, өөрчлөгдөж буй оролцогчдын нэг нь дуучин Д.Намсрайноров. Урлагийн тайзан дээр дуулж, тэр л төрхөөрөө монгол түмэндээ хоногшсон тэрбээр бүжгийн спортын “ханхүү” болохын сацуу шоунд оролцсоноосоо хойш одоогоор 10 кг жин хасан, залуужаад байгаа гэнэ.

Энэ бүхэн түүний хамтрагч Э.Түвшинзаяатай салшгүй холбоотой. Хамтрагчгүй, ийм их туршлагатай багшгүй байсан бол Д.Намсрайноров ингэж өөрчлөгдөж, өөрийгөө хөгжүүлж яахан чадах билээ. Тиймээс бид энэ удаа Д.Намсрайноровын хамтрагч, Монгол Улсын урдаа барьдаг бүжигчдийн нэг Э.Түвшинзаяаг онцоллоо. Түүний тухай сонирхолтой есөн баримтыг сонирхуулъя.

НЭГ: “Ододтой бүжиглэе” шоуг чимэж буй Э.Түвшинзаяа 2009 оноос бүжгийн спортоор хичээллэж буй. СУИС-ийг бүжгийн багш мэргэжлээр төгсжээ.

ХОЁР: Монгол Улсын долоон удаагийн аварга Э.Түвшинзаяа 2017 онд “Нийслэлийн шилдэг залуу” болсон.

ГУРАВ: Олон улсын хэмжээний мастер цол хүртсэн Монголын анхны бүжигчдийн нэг нь. Тэрбээр 2013 онд спортын дэд мастер, 2015 онд спортын мастер, 2018 онд ОУХМ цол хүртжээ.

ДӨРӨВ: Монголын урдаа барьдаг бүжигчнээс гадна олон улсад багшлах эрхтэй иогийн багш.

ТАВ: Тэрбээр “Beti dance and Yoga studio”г ажиллуулж, багшилдаг. Тэндээ бүх төрлийн бүжиг, иогийн сургалт явуулдаг.

Жүжигчин О.Дөлгөөн, модель Номин зэрэг олон танил олон эрхмийн хувийн дасгалжуулагч багш нь.

ЗУРГАА: “Moon dance” хамтлагийн бүжигчин Э.Түвшинзаяа ДАШТ-д завсаргүй зургаан жил оролцсон туршлагатай.

ДОЛОО: Тэрбээр “Авьяаслаг монголчууд” шоунд оролцохдоо шилдэг 32-т шалгарчээ.

НАЙМ: Э.Түвшинзаяа “Ододтой бүжиглэе” шоунд анх удаа оролцож байгаа.

ЕС: Шоу эхэлснээс хойш түүний хамтрагч Д.Намсрайноров 10 кг туржээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
11 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Saihan medee
Saihan medee
4 сар 12, 2021 13:43

Ih zuw yereg handlagatai nvdend dulaahan bvsgui sanagdsan.Odoogiin ene niigemd iim tuluwshiltei hvmvvs ih boloosoi.

зочин
зочин
4 сар 12, 2021 15:34

Гэр бүлтэй, нөхөр, 2 хүүхэдтэйгээ амьдардаг.

Эркенжан
Эркенжан
4 сар 12, 2021 15:41

Амжилт хүсье мундаг бна илүү их амжилт гаргаарай Бахархаж бна

Өнөрөө
Өнөрөө
4 сар 12, 2021 16:20

Мундаг сайхан, авьяаслаг, ажилсаг даруу охинд амжилт хүсье.

Saraa
Saraa
4 сар 12, 2021 17:12

Мундаг шүү Амжилт 2оо

Туяа
Туяа
4 сар 13, 2021 19:33

Ажилсаг, хичээнгүй, сайхан бүсгүй байна. Амжилт хүсье.

Зочин
Зочин
4 сар 14, 2021 09:03

Amjilt 2oo

Зочин
Зочин
4 сар 14, 2021 11:51

Ih tuushtai sanagddag, bas ih nudend dulaahan emegtei, goy emegtei. Yogd ni yavahiinsaan

Зочин
Зочин
4 сар 14, 2021 15:19

Нэг тийм энгийн эгэл даруухан авьяас чадвар ундарч байдаг сайхан энергитэй бүсгүй харагддаг амжилт сайн сайхан бүхнийг хүсье

Д
Д
4 сар 14, 2021 15:54

Харахаар бахарх�##� төрдөг. Даруухан эгэл гоё бүсгүй

Зочин
Зочин
4 сар 15, 2021 10:32

Амжилт хүсье

Холбоотой мэдээ

Back to top button