ВИДЕО КОНТЕНТСПОРТЯрилцлага

Т.Санчир: Хэрвээ “Ододтой бүжиглэе”-д түрүүлсэн бол шагналынхаа мөнгөөр сайн үйл хийх байсан

ТЭР ӨӨРӨӨ МОНГОЛЫН КОБИ БРАЙАНТ

Түүний шүтдэг тамирчин нь Коби Брайант. Харин мянга, мянга сагсан бөмбөг сонирхогчдын хувьд тэр өөрөө Монголын Коби Брайант. Өнөө цагийн Монголын хамгийн алдартай сагсан бөмбөгчин хэн бэ гэвэл дуу нэртэйгээр түүнийг нэрлэх хүн олон. Тэр улсынхаа спортын салбарт тийм л тод мөрөө гаргасаар яваа эрхэм. Монголын сагсан бөмбөгийн спортод түүний гаргаагүй амжилт, хүрээгүй “оргил” гэж үгүй. Улсынхаа лигээс авах боломжтой бүхий л томоохон амжилтад тэр хүрсэн, чангаас чанга атгасан.

Үүний сацуу Инчоны Азийн наадамд яаж шуугиулж, гадныхны хараанд хэрхэн өртсөнийг спортын хорхойтнууд сайн мэднэ. Түүгээр ч үл барам Азидаа алдартай Филиппинийн дээд лигт тоглон, монгол тамирчны ур чадвар хэр хэмжээнд хүрснийг харуулсан. Гадаадын лигт хүч сорьсон хуруу дарам монгол сагсан бөмбөгчдийн нэг нь тэр. Ингэж тодотгохоор одоо уншигчид түүнийг хэн болохыг төвөггүй гадарласан нь лавтай. Тунгалагийн Санчир гэж хэн болохыг, ямар амжилт гаргасаар явааг нь тодотгох илүүц.

Т.Санчир сүүлийн хэдэн сар сагсан бөмбөгийн бус бүжгийн талбайд өрсөлдлөө. “Ододтой бүжиглэе” шоунд оролцохдоо бүжгийн спортын шаггүй авьяастайгаа харуулсан түүнтэй ярилцлаа.

ШАГНАЛЫНХАА МӨНГӨӨР САЙН ҮЙЛ ХИЙХ БОЛОМЖТОЙ ГЭСЭН НЬ ОРОЛЦОХ ГОЛ ШАЛТААН МААНЬ БОЛСОН

-Та “Ододтой бүжиглэе” шоунд спортынхны төлөөлөл болон өрсөлдлөө. Эл шоунд оролцуулах саналыг анх хэрхэн хүлээж авсан бэ?

-“Ододтой бүжиглэе” дэлхийд алдартай шоу. Цар тахлын улмаас тэмцээн болохгүй, би бэлтгэлээ тогтмол хийхгүй байгаа. “Монгол ТВ” надад санал тавих үед халдварын улмаас хөл хорио тогтоочихсон байсан. Тиймээс надад татгалзах ямар нэгэн шалтгаан байгаагүй. Нөгөө талаар “Ододтой бүжиглэе” шоунд түрүүлбэл шагналынхаа мөнгөөр сайн үйлсийн аян хийх боломжтой гэсэн нь миний сонирхлыг их татаж, оролцох гол шалтгаан боллоо.

Би өмнө нь бүжгийн спортоор огт хичээллэж байгаагүй. Оюутан байхдаа л ангийнхантайгаа хамт ганцхан удаа бүжиглэж байлаа. Тэгснийг эс тооцвол би бүжгийн спортоос ёстой хол, хөндий байсан хүн. Тиймээс өөрийгөө өөр зүйлд сорьё, хөгжүүлье гэж бодоод өрсөлдсөн.

Бид хоёрдугаар сарын 1-нд цугларсан, арваннэгэн дугаарт оролцлоо. Багагүй хугацааг бүжгийн спорттой хамт өнгөрүүлж, овоо дөр суулаа. Бүжиглэнэ гэдэг маш том соёл гэдгийг мэдэрлээ.

-Бүжиглээд тэмцээнд оролцох, шоунд өрсөлдөх хоёр тэс өөр. Камертайгаа хэрхэн харьцах, ямар үзүүлбэр хийвэл зурагтаар үзэж буй үзэгчдэд өвөрмөц харагдах талыг нь бодолцохоос авхуулаад амаргүй. Анхны үзүүлбэрээ үзүүлэхээр тайзан дээр гарахад ямар мэдрэмж төрөв?

-Ёстой тийм юм билээ. Би спортын, тамирчин хүн. Камертай харьцаж сураагүй. Бүжгийн аль хэсэгт хаашаа харах, аль камертай харьцахаа мэдэхгүй анхандаа их будилсан. Үүнээс авхуулаад хүндрэл, бэрхшээлтэй зүйл их гарлаа. Эхний хэдэн дугаарт их сандарсан. Ер нь хасагдталаа л сандарлаа (инээв).

-Шоуны аль хэсгээс “Би бүжгийн спортод дөртэй, гайгүй өрсөлдөх нөөцтэй юм байна” гэх итгэл төрсөн бэ?

-Эхний 3-4 бүжгийг бүжтэлээ өөрөөсөө санаа зовж, “Би чадахгүй нь” гэж эргэлзсэн. Тухайн бүжигчинд зохих бүжиг гэж байдаг юм билээ.

ПАСОДОБЛЬ БҮЖИГЛЭХДЭЭ БҮЖГИЙН СПОРТЫН КАЙФЫГ БҮР Ч ИХ МЭДЭРСЭН

-Танд ямар бүжиг хамгийн гоё зохисон бэ?

1 хүн болон зогсож байгаа гэх мэтийн зураг байж болно

-Пасодобль. Би “Галзуу Макс” киноны дүрийг бүтээн бүжиглэхдээ, бүжгийн спортын кайфыг илүү мэдэрсэн. Пабодобль бүжгээр өрсөлдсөнийхөө дараа өөртөө итгэх итгэл маань нэмэгдсэн, бүжгийн спортод улам дурласан. Яг дурлаад бүжиглэхээр бүжгээ илүү сайн мэдэрч, хурдан сурдаг юм байна лээ. Нийт бүжсэн бүжгүүдээс надад хамгийн их таалагдсан нь Пасодобль, Танго.

“Ододтой бүжиглэе” шоунд оролцсон надаас бусад оролцогч урлагийн салбарынхан. Мэдрэмж, сонсгол нь надаас илүү. Би тэр дутуугаа бэлтгэлээрээ нөхье гэж бодсон. Ямар ч байсан хичээсээр овоо сайжирлаа. Эхний хэдэн үзүүлбэрээ үзэхээр илт анзаарагдаж байна лээ.

Шоуны үеэр дэмжсэн хүмүүс, ээж минь намайг их хурцалж, урам өглөө. Ээж минь намайг үргэлж дэмждэг. Ээждээ маш их хайртай. Миний тэмцээнийг үргэлж ордонд очоод үздэг. Тэр олон хүний дундаас ээжийн минь хоолой содон. Би фэйсбүүкт тийм ч идэвхтэй биш. Гэхдээ л ээжийнхээ постыг, хүүгээ дэмжсэн сайхан үгсийг нь олоод уншчихдаг (инээв).

-Та сая “Надаас бусад нь урлагийн салбарынхан тул хавьгүй мэдрэмж, сонсголтой байлаа” гэлээ. Бүжгийн спортод бэлтгэл чухал. Тамирчин тул бэлтгэлийн ачаалал хамаагүй илүү даасан нь танд давуу тал болсон уу?

-Наадах чинь надад давуу тал боллоо. Би бэлтгэлийн ачаалал сайн даана, хэр баргийн юмнаас шантрахгүй. Бүжгийн нэг хөдөлгөөн болохгүй, сурч чадахгүй байлаа гэхэд цөхрөхгүй оролдсон.

Ер нь нэг бүжгийг сурах хугацаа их давчуу байлаа. Бүтэн сайнд бид нэг үзүүлбэрээ үзүүлнэ. Тэгээд даваа гаригт шинэ бүжгийн төрөл, аяа авна. Дэглээч нар шинэ бүжгээ дэглэнэ. Тэгж байтал эхний өдөр дуусчихдаг. Дараагийн 2-3 хоногт бүжгээ сурна. Тэгээд хувцаснаас авхуулаад бэлтгэл ажил. Бямба гаригт хувцсаа өмсөж бүжнэ, гэрлээ хаанаас тусгах, бүжгийн аль хэсэгт камертай хэрхэн харьцах зэргийг бэлтгэж, давтдаг. Энэ камераар бичихэд бүжгийнхээ аль хэсгийг харуулах вэ гэдгээ сайн тооцоолдог.  

2 хүн, зогсож буй хүмүүс болон дотор гэх мэтийн зураг байж болно

Бүжгийн спортод хамтрагч их чухал. Би сүүлийн тавд үлдтэлээ өрсөлдөхөд хамгийн их нөлөөлсөн хүн бол яах аргагүй Халиунаа. Сайн хамтрагчтай байсан нь надад их түшигтэй байлаа. Загнуулах, санал зөрөх зүйл гарахыг алийг тэр гэх вэ. Хамтрагчийнхаа хэлсэн, зөвлөсөн, заасан бүхнээс би нэг ч удаа зөрөөгүй.

ШҮҮГЧДЭД ЯМАР НЭГЭН ЮМ ХЭЛЭЛГҮЙ ХАСАГДСАНД УУЧЛААРАЙ

-Шүүгчдэд “Хичээнэ, илүү гоё үзүүлбэр үзүүлнэ” гээд ч юм уу хэлэлгүй хасагдчихлаа гэж таны шүүмжилж буй нь анзаарагдсан. Та яагаад юу ч хэлээгүй юм бэ?

-Харин тийм ээ. Уг нь тэгж хэлвэл зүгээр байсан юм билээ. Шоуны эхэнд 14 оролцогч байсан. Нэг, нэгээрээ хасагдахад нь эхэндээ эвгүй санагдаж байлаа. Сүүлдээ дасчихсан. Мэдээж цаашид хөгжих, илүү гоё үзүүлбэр үзүүлэх нөөцтэйг нь шоунд үлдээж байгаа. Шүүгчийн намайг хассан шийдвэртэй би санал нийлнэ, хүндэтгэнэ. Чиний хэлсэн шиг яг тийм шүүмжлэл надад ирсэн. Намайг дэмжиж байсан хүмүүсээс уучлалт гуйя. Шилдэг тавд үлдтэлээ явсан нь надад маш том амжилт.

Би хасагдахдаа Ганцэцэг эгчтэй үлдсэн. Ганцэцэг эгч шоунд үлдэхийг маш их хүсэж, хөдөлмөрлөж яваа. Түүнийг энэ шоунд үлдсэнд нь би их баяртай байна.

Шоунд оролцохын өмнөх Санчир, одоогийн Санчир хоёрын хооронд их ялгаа бий. Бүжгийн спортын үнэ цэнийг, сайхныг улам их мэдэрлээ, таньлаа. Би энэ спортын талаар маш сайн ойлголттой, мэдрэмжтэй боллоо. Эмэгтэй хүнийг хүндлэх хүндлэл маань улам нэмэгдсэн гээд энэ шоунаас, бүжгийн спортоос сурсан, суралцсан зүйл надад олон бий.

БИ “ОДОДТОЙ БҮЖИГЛЭЕ” ШОУНД ТҮРҮҮЛЭХ ЗОРИЛГОТОЙ, АМБИЙЦТАЙ ӨРСӨЛДСӨН

-Шилдэг тавд үлдэнэ, бүр цаашлаад түрүүлнэ гэх итгэл, зорилго анхнаасаа танд байсан уу?

-Би энэ шоунд түрүүлэх зорилготой өрсөлдсөн. Тийм амбийц байлгүй яах вэ. Гол нь энэ шоунд өөрийгөө ялж, өөрчилж чадсандаа баяртай байна. Шоуны эхэнд “Модон, хөдөлгөөний эвсэлгүй” гэх шүүмжлэл их байсан. Ямар ч байсан тэр бүхнийг даваад, өөрийгөө ялсан нь надад чухал, илүү үнэ цэнэтэй.

Би спортын хүн, тамирчин хүн. Шүүмжлэлийг авах, гээхийн ухаанаар хандаад бүр сурчихсан. Бусдын шүүмжлэлд эмзэглэх бус харин ч эсрэгээрээ намайг хурцалдаг.

Бага байхад Ц.Цэвэрбал багш маань намайг хэзээ ч магтаж байгаагүй. Үргэлж шүүмжилдэг байсан. “Чамайг магтаж байгаа хүн чиний дайсан” гэж хэлсэн нь одоо ч миний санаанаас гардаггүй. Одоо ч үүнийг марталгүй, амьдралынхаа гол зарчмаа болгож явдаг.

-Бүжгийн спортоор үргэлжлүүлэн хичээллэх үү?

1 хүн, зогсож байгаа болон дотор гэх мэтийн зураг байж болно

-Чөлөөт цагаараа үргэлжлүүлэн хичээллэх бодол бий. Ер нь үнэхээр гоё юм байна лээ. Домогт тамирчин Майкл Жордан балетаар хичээллэж байсан. Бүжгийн спортоор хичээллэх нь хөдөлгөөний эвсэл сайжруулна.

ХЭРВЭЭ ТҮРҮҮЛСЭН БОЛ ХҮҮХДИЙН ХАВДРЫН ЭСРЭГ САЙН ҮЙЛ ХИЙХ БОДОЛТОЙ БАЙЛАА

-Шоунд түрүүлбэл сайн үйлсийн аян хийх боломжтой гэсэн нь Т.Санчирыг оролцоход их нөлөөлсөн гэж та ярилцлагынхаа эхэнд онцолсон. Хэрвээ түрүүлсэн бол юу хийх бодолтой байсан бэ?

-Би хүүхдийн төлөө үйл ажиллагаа явуулдаг “Цэвэр ертөнц” гэдэг нэртэй төрийн бус байгууллагатай, тэргүүн нь. Хэрвээ би шоунд түрүүлсэн бол шагналынхаа мөнгөөр хийхээр төлөвлөсөн ажил байсаан, байсан. Өнөө цагт хэчнээн олон хүүхэд хавдар тусаж байгаа билээ. Тиймээс Эх, хүүхдийн эрүүл мэндийн төвтэй хамтраад ч юм уу хүүхдийн хавдрын эсрэг сайн үйл хийх бодолтой байлаа. Мэдээж шоунд түрүүлээгүй гээд энэ зорилгоо орхихгүй. Хүүхэд бол бидний ирээдүй. Хүүхэд бүхэн эрүүл, саруул, боловсролтой, зөв хүн болж төлөвших надаас, чамаас, бид бүхнээс шалтгаална. “Цэвэр ертөнц” байгууллагаараа дамжуулаад хийхээр төлөвлөсөн олон ажил бий.

-Т.Санчир сайн үйлсийн аянд идэвхтэй нэгддэг, оролцдог. Сүүлд л гэхэд өмсгөлөө худалдаад, мөнгийг нь хавдар туссан Ананд хүүд хандивласан.

-Тэр хүүгийн бичлэгийг фэйсбүүкээс үзээд их өрөвдсөн. Ямар нэгэн аргаар заавал туслахыг хүссэн юм. БНСУ руу яаралтай явах гэж байгаа гэсэн тул өмсгөлөө удаан хугацаанд байршуулж, үнийн санал авах боломж байгаагүй. Хоёр цагийн хугацаанд хамгийн өндөр үнийн санал хэлсэн хүнд өгөөд, мөнгийг нь Ананд хүүд хандивласан. Би “Хасын хүлгүүд” багт тоглоод дээд лигт түрүүлэхдээ тэр өмсгөлийг өмсөж байсан юм. Ананд хүүтэй уулзаагүй. “Санчир ахаас нь эмчилгээний зардалд нь хандивлалаа” гээд ээжийнх нь данс руу шилжүүлсэн.

2022 ОНЫ АЗИЙН НААДАМД ОРОЛЦОНО

-Цар тахлын улмаас хоёр жилийн хугацаанд сагсан бөмбөгийн тэмцээн, лиг Монголд болсонгүй. Одоо нөхцөл байдал ямар байна вэ?

-Харин тийм ээ. Тэмцээнд хоёр жил оролцсонгүй. Бэлтгэлээ жил шахам хугацаанд хийгээгүй. Өнөөдрөөс (өчигдөр) л зав гарч байна. Бэлтгэлээ сайн хийгээд 2022 оны Азийн наадамд оролцох төлөвлөгөөтэй байгаа. Миний дөрөв дэх Азийн наадам байх болно.

-Азийн наадам гэснээс Монголын сагсан бөмбөгчид тэр тусмаа Т.Санчир тивдээ гялалзсан тэмцээн бол “Инчон-2014”. Инчоны Азийн наадмын дараа та Филиппинийн лигт өрсөлдсөн. Одоо танд гадаадын багуудаас санал ирж байна уу?

-Би агентгүй байгаа. Сүүлийн үед гадаадын багуудаас санал ирээгүй. Одоо би 32 настай. Дахиад хэдхэн жил өндөр формтой тоглох боломж надад бий. Монголынхоо лигт хэдэн жил сайн тоглоод, 2022 оны Азийн наадамд улсынхаа шигшээгийн хамт шуугиулах хэмжээнд өрсөлдөх нь миний ойрын зорилго. Зодог тайлаад хүүхдүүдтэй ажиллана, сагсан бөмбөгийн тамирчин бэлтгэнэ. Хүүхдийн хувийн ур чадварыг хөгжүүлэх талд түлхүү ажиллана.

Т.САНЧИР ФИЛИППИНИЙН ЛИГЭЭС ЯАГААД ГЭРЭЭГЭЭ ДУУСГАЛГҮЙ ИРСЭН БЭ

-2015 онд та Филиппинийн дээд лигт өрсөлдөөд ирсэн. “Хөөгдсөн, дасгалжуулагчтайгаа муудалцсан” гэх мэт үнэн, худал мэдэгдэхгүй олон яриа байдаг. Та ер нь гэрээгээ яагаад дуусгаагүй вэ?

-Филиппин улс 98 сая хүн амтай. Үндэсний спорт нь сагсан бөмбөг нь. Бүх хүн сагсан бөмбөгийн спортод хайртай, дуртай. Филиппинийн дээд лигийн найман удаагийн аварга баг надад санал тавихад нь би зөвшөөрсөн. Тэнд би маш их зүйл сурсан. Филиппинд 2015 оны дөрөвдүгээр сард очоод долдугаар сард эх орондоо ирсэн. Нэг сар бэлтгэл хийгээд, лигт нь хоёр сар өрсөлдсөн юм. Тэнд сурсан зүйлээ, туршлагаа монгол тамирчдадаа хуваалцъя, тийм арга барилаар хүүхдүүдийг бэлдье гэж гэнэт шийдээд эх орондоо ирж байлаа. Тухайн үед “Санчир хөөгдөөд ирлээ” гэж цөөнгүй хэвлэл ташаа мэдээлэл цацсан. Би ямар нэгэн тайлбар хийгээгүй.

Тухайн үед би 26 настай, миний ид үе байлаа. Филиппинийн лигийн нэг тоглолтод оролцох цаг надад хангалтгүй санагдсан. Аль болох олон минут тоглох хүсэлтэй байлаа. Гэтэл дасгалжуулагчийн бодол өөр. Үүнээс болж би дасгалжуулагчтайгаа санал зөрсөн. Тэр хүн “Би АНУ-аас авч ирсэн тамирчныг илүү ашиглаж, тоглуулмаар байна” гэсэн. Америк тамирчин бид хоёрын байрлал адилхан. Тиймэрхүү маргааны улмаас би эх орондоо ирсэн юм. Филиппинд улс даяар яригдсан дуулиант үйл явдлыг 14 хоног бүр онцолдог юм байна лээ. Тус улсын Ерөнхийлөгчийн асуудлын дараа хоёрдугаарт дасгалжуулагч бид хоёрын маргаан олны анхаарлыг татаж, сая сая хүн сонирхсон байдаг. “Монголоос тамирчин авч ирчихээд тоглуулахгүй байна” гэдэг дуулиан филиппинчүүдийн анхаарлыг их татсан, хүмүүс тэр дасгалжуулагчийг шүүмжилж, дуу хоолойгоо хүргэсээр байсан юм.

Филиппинийн сагсан бөмбөгийн систем Монголынхоос тэр өөр, зөрөөд байсан. Монголд сул гарсан үед шидээд оруулбал шүүмжилдэггүй. Гэтэл тэнд тийм биш. Сул гарсан үедээ шидээд оруулсан ч шууд зэмлүүлнэ. Яг зурсан хувилбар, системийн дагуу л тоглуулдаг. Сул гарсан ч шидэх бус хувилбарын дагуу бусад руу дамжуулахыг чухалчихдаг. Урт хугацаанд баг зөв төлөвшдөг, хождог юм байна лээ. Түүнд нь дасахад хүндрэлтэй байсан л даа. Тухайн үед би ойлгоогүй.

За, тэнд нэг тиймэрхүү асуудал болоод би Монголдоо ирлээ. Эх орныхоо лигт сайхан тоглоё, Филиппинд сурсан, мэдсэнээсээ хуваалцъя гэсэн хүсэл, тэмүүлэл дүүрэн. Гэтэл Монголд тэс өөр уур амьсгал угтсан. Сагсан бөмбөгийн хоёр холбооны маргааны улмаас Монголын багийг олон улсын тэмцээнд оролцох эрхийг хассан нь одоо ч хэвээрээ.

Хоёрхон хүний маргаан, эрх ашгийн улмаас тамирчид бид амжилтаараа долоон жил хохирлоо. Дахиад хэдэн жил хохирох юм, бүү мэд. Монголын сагсан бөмбөгчид олон улсын тэмцээнд оролцох эрхээ хасуулсанд энэ хоёр хүн л буруутай.

2014 оны Инчоны Азийн наадамд Монголоос ямар гоё баг бүрдлээ. Дараа жил нь Азийн АШТ-тэй байсан. Азийн дэвжээнд амжилт гаргах боломж дүүрэн байсан. Миний үеийн бүхий л тамирчид энэ хоёр хүний эрх ашгаас болж  амжилтаараа хохирч явна.

-Үүний улмаас залуу нас, амжилтаараа хохирсоор яваа тамирчдын нэг нь та. “Монголын сагсан бөмбөгийн спорт хайран, тамирчид амжилтаараа хохирч байна” гээд хоёр холбооны удирдлагатай уулзахаар, ярилцахаар юу гэдэг вэ?

-FIBA руу “Манайх албан ёсных. Тэднийх хууль бус” гэж нэгнээ үгүйсгэж захидал бичсээр байгаад бандуулчихсан шүү дээ. FIBA “Дотроо асуудлаа шийдээд, хоорондоо учраа олвол Монголын багийн эрхийг сэргээнэ” гэсэн. Яг тодорхой хугацаа заагаагүй. Хоёр холбоо л учраа олоод, нэгдчихвэл Монголын тамирчид олон улсын тэмцээнд оролцох эрх сэргэнэ. Гэтэл хоёр холбооны удирдлага өөрсдийнхөө эрх ашгийг Монголын сагсан бөмбөгийн спорт, тамирчдын эрх ашгаас түрүүнд тавьсаар өдий хүрсэн.

Тамирчид бид цөхөрсөндөө хоёр холбооны удирдлагатай уулзахаар нэг, нэгнээ хүлээн зөвшөөрдөггүй. “Тэднийх хууль бус. Манайх албан ёсных. Тэрэнтэй хамтрахгүй” л гэдэг. Би бүр гайхаад байдаг юм. “Хүн хэлээрээ, мал хөлөөрөө” гэдэг шүү дээ, уг нь. Үнэнийг хэлэхэд хоёр холбооны маргаан, энэ асуудлаас Монголын сагсан бөмбөгчид одоо бүр залхчих шиг боллоо.

Хоёр холбоо учраа олохыг, нэгдэхийг хараад долоон жил боллоо. Ямар ч ахиц гараагүй. Харин ч улам гөжүүдэлж, гэдийсээр. Тэгэхээр одоо тамирчид бид өөрсдөө л тодорхой алхам хийх хэрэгтэй болчихлоо.

Долоон сар бус долоон жил гэдэг тамирчин хүнд урт хугацаа. Дахиад хэлье, тамирчны амжилт залуу насных. 2014 оноос хойш Монголын сагсан бөмбөгчид олон улсын тэмцээнд тогтмол өрсөлдөөд өдий хүрсэн бол ур чадвар, амжилт нь хэр өсчихсөн байгааг бодоод нэг үзээсэй. Олон, олон тамирчин гадаадын багуудын хараанд өртөөд, легионер болох ч байсан юм бил үү.

Одоо 2014 оны Азийн наадамд өрсөлдсөн Монголын шигшээ багийн олонх тоглогч гадагшаа явсан, спортоос хөндийрсөн. Эргэж ирэхгүй залуу нас, цаг хугацааг яалтай. Ер нь тамирчид хууль сайн судалж байгаад гомдол гаргах хэрэгтэй. Бүхэл бүтэн долоон жилийн хугацаа шүү дээ. Үнэхээр харамсалтай. Би үүнд үнэхээр гомдож явдаг. Энэ талаар цаашид ч би тэмцэнэ, дуугарна.

Монголын сагсан бөмбөгийн хоёр өөр холбоо тус бүрдээ лигтэй. Хоёулаа л лигээ “Монголын хамгийн том лиг” гэж тодотгодог. Нэгнийх нь тэмцээнд оролцчихоор “Чи тэдний лигт өрсөлдсөн байна лээ. Холбооныхоо лигт чамайг оролцуулахгүй” гэж шахдаг, хавчдаг.

Цаг хугацаа эргэж ирэхгүй. Бидний үеийн тамирчид амжилт, залуу насаараа одоо нэгэнт хохироод өнгөрлөө. Сагсан бөмбөгийн спортод хайртай, дуртай, авьяастай хүүхдүүд, залуу тамирчид битгий хохироосой. Хоёр холбооны маргаан, хэдхэн хүний эрх ашгийн улмаас дахиад хэчнээн тамирчин хохирох ёстой юм бэ. Одоо хангалттай.

Одоо тэгэхээр яах вэ гэдэг асуулт урган гарна. МҮОХ-ноос туслалцаа авах хэрэгтэй юм билээ. Ажлын хэсэг байгуулж, дахиж хуралдаад шинээр ерөнхийлөгчөө сонгоод, нэгдэх чухал. Энэ талаар ер нь сайн яригдсан, олон, олон тамирчин, сагсан бөмбөгийн хүрээнийхэн нэгдсэн. Цар тахал гээд хуралдах боломжгүй байна.

САГСАН БӨМБӨГИЙН СПОРТЫН ТӨЛӨӨ УДИРДАХ ТҮВШИНД АЖИЛЛАХ ХҮСЭЛ БИЙ

-Хоёр холбоо учир зүйгээ олоод, асуудлаа шийдчихвэл удирдах түвшинд та ажиллах уу?

-Ажиллана. Би Удирдах зөвлөлд нь ажиллахыг хүсдэг. Дахиж ганц ч тамирчин бидэн шиг битгий хохироосой. Над шиг сагсан бөмбөгийн спортын төлөө гэсэн сэтгэлтэй тамирчин олон бий.

Би өөрийгөө сагсан бөмбөгийн спортод өртэй гэж боддог. Энэ спортын буянаар би маш олон амжилтад хүрсэн, их зүйл сурсан. Тиймээс би сагсан бөмбөгийн спортод юу хийж, бүтээх талаараа сүүлийн үед их бодож байгаа. Хүүхдүүдтэй ажиллаж, олон олон сайн тамирчин бэлтгэхийн төлөө хичээнэ.

Найзуудтайгаа хамтраад 21 аймгаар явж, сагсан бөмбөгийн авьяастай, ур чадвартай хүүхдүүдийг олъё. Улаанбаатарт авч ирээд, төлбөрийг нь даагаад сургая. Спортын замналд үүдийг нь нээж өгөх нь эхний зорилго.

“ХЭРВЭЭ 3X3 ТӨРЛӨӨР ХИЧЭЭЛЛЭСЭН БОЛ” ГЭЖ ХАРАМСДАГГҮЙ

-Монгол Улс 3x3 төрлөөр олон улсад өрсөлдөх боломж нээлттэй. 5x5 төрлөөр эрхээ хасуулснаас хойшх өнөөг хүртэлх хугацаанд 3x3 төрлөөр хичээллэх, тоглох бодол танд төрсөн үү?

-Монголын баг 3x3 төрлөөр тэмцээнд анх оролцох гэж байхад С.Тулга дасгалжуулагч надад санал тавьж байсан юм. Миний онгоцны тасалбарыг захьчихсан, хамт оролцъя гэсэн. Тэгэхэд нь би татгалзсан. Дараа нь миний тасалбарыг солиод, өөр тамирчнаар багаа бүрдүүлсэн юм.

-Одоо Монголын эмэгтэй олимпын эрх авчихсан, эрэгтэйчүүд олимпын эрх авахын төлөө өрсөлдөх гэж байна. Тухайн үед зөвшөөрчихсөн бол гэж одоо харамсдаг уу?

-Үгүй ээ. Би сагсан бөмбөгийн 5x5 төрлөөр л өрсөлдөх, тэмцээнд оролцох дуртай. 2013 онд би 3x3 төрлөөр ОХУ-д тэмцээнд оролцоод гуравдугаар байрт орж байсан. Гэхдээ би 5x5 төрөлд илүү дуртай.

“ХАСЫН ХҮЛГҮҮД” БАГИЙНХНЫ ХАМТ ЛИГТ АНХ УДАА ТҮРҮҮЛСЭН МИНЬ ХАМГИЙН ДУРСАМЖТАЙ

-Т.Санчир “Хасын хүлгүүд” багт томоохон олон амжилтаа гаргасан. Багаа солиход юу нөлөөлсөн бэ?

-Монголын лигийн багууд гэрээгээ нэг жилээр сунгадаг. Жил бүр гэрээгээ шинэчилдэг гэсэн үг. Би “Хасын хүлгүүд” багт дөрвөн жил тоглосон. Тамирчин хүнд хангамж, цалин чухал. Би огт цалингүй, хамгийн бага, өндөр цалинтай ч тоглож үзсэн. Тамирчин хүн өөрийгөө үнэлэх хэрэгтэй юм билээ. Тиймээс “Архангай Алтан Дорнодын дайчид” багийн саналыг хүлээж авсан. Өөр шалтгаан байхгүй ээ.

Өнөөг хүртэлх хугацаанд дурсамжтай олон тэмцээнд оролцлоо. Хамгийн дурсамжтай нь “Хасын хүлгүүд” багийнхыхаа хамт лигт анх түрүүлдэг жилийн лиг. Ер санаанаас гардаггүй тэмцээн.

-Нэг тоглолтод авсан хамгийн олон оноо тань хэд билээ?

-Би 2011 онд “Баянзүрх булсс” багт тоглож байхдаа нэг тоглолтод 55 оноо авсан.

-Та сайн тамирчин, манлайлагч залуу. Хэр сайн гэрийн эзэн, аав бэ?

-Би гурван хүүхэдтэй. Тэмцээн, бэлтгэл гэсээр гэр бүлдээ, хүүхдүүддээ цаг гаргах зав хомс. Энэ талаас нь дүгнэвэл би сайн аав байж чадахгүй байна гэж өөрийгөө голдог. Одоо гэр бүлдээ цаг маш сайн гаргахыг хичээж байгаа. Би чөлөөт цагаараа цахим тоглоом, хөлбөмбөг тоглох дуртай. Кибер спорт талаас нь өөрийгөө хөгжүүлэхийг хүсдэг.

-Анзаарах нь ээ, Т.Санчир сүүлийн хэдэн жил хэвлэлд ярилцлага өгөөгүй. Ер нь нам гүм амьдрахыг чухалчилсандаа тэр үү?

-Тийм ээ. 2014 оны Азийн наадмын дараа олон хэвлэл надаас ярилцлага авсан. Ер нь сүүлийн хэдэн жил хэвлэлд огт ярилцлага өгөөгүй. Танай сайт ярилцлагын санал тавиад холбохоор нь “Зорилго, сагсан бөмбөгийн спортод тулгарсан асуудлуудын талаар санал бодлоо нэг сайн хэлчихье” гэж бодлоо.

“ЛОС-АНЖЕЛЕС ЛЭЙКЕРС” БАГ АВАРГАА ХАМГААЛЧИХ БОЛОВ УУ ГЭЖ ТААМАГЛАЖ БАЙНА

-NBA-ийн плэй-офф ид үргэлжилж байна. Та ямар багийг дэмжиж байгаа вэ. Энэ жил ямар баг түрүүлэх бол?

-Би Коби Брайантын үнэнч фэн нь. “Лос-Анжелес Лэйкерс” багийг олон жил дэмжиж байгаа. Леброн ирээд “Лэйкерс”-ийг хүчирхэг болгосон. Энэ жил “Лэйкерс” аваргаа хамгаалчих болов уу гэж таамаглаж байна. Аваргын төлөөх өрсөлдөөн “Лос-Анжелес Лэйкерс”, “Милоуки Бакс”, “Брүүклин Нетс” гэсэн гурван багийн дунд өрнөх өндөр магадлалтай. “Лос-Анжелес Клипперс” баг нэг их сайн явахгүй юм шиг байна лээ, плэй оффын эхний тоглолтоос нь харахад.

ГЭРЭЛ ЗУРАГ, БИЧЛЭГИЙГ Б.ЭРДЭНЭБАЯР

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
13 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2021-05-26 09:54

Үнэн шүү. Үнэхээр тамирчид хохирч бгаа. Монголын төр гэж ч яачихсан дүүрчихсэн төр байдагым. 7 жил 2 холбоог тусад нь байлгаад хэрэлдүүлээд яваад байх юм. Зүй нь бол яг аав шиг л 1 л холбоо байна тэгнэ ингэнэ гээд туша�##� гаргаад шийдээд өгчихгүй , заваараад хэн хэнийх нь эрх ашигийг бодоод байт�##� улс �##�ь ч с�##�бартаа сүйрлээ. Жишээ нь гэхэд л 3*3 төрлөөр холбоо 2 хуваагдсанаас болоод зөвхөн 1 холбоо л Монголыг төлөөлж бна. Нөгөө холбоонд нь бас шилдэгүүд байгаад бдаг. Улсаа сайн тамирчидаараа бүтэн төлөөлж чадахгүй бна шд

уншигч
уншигч
2021-05-26 10:32

С.Эрдэнийн явсан газар дандаа б�##�агтай байх юмаа.

Зочин
Зочин
2021-05-26 10:47

2 холбоо нь учраа олоосой харамс�##�тай юм Эрдэнэ бас сонин л юм Санчир.г дэмждэг шүү

Yostoi
Yostoi
2021-05-26 10:55

Erdene ugaasaa heruulch, zuruud hun yum bna.

Зочин
Зочин
2021-05-26 10:58

С Эрдэнэ баян хүн 2 холбоотой бас 2 намтай одоо 2 ерөнхийлөгчтэй болгочихвийдээ

Ахмад
Ахмад
2021-05-26 11:14

Мундаг хүү шүү. З�##�уучууд, өвсөр үеийнхэнд үлгэр дуури�##� болсон з�##�уу байна. Ямар ухаантай сайхан бодож сэтгэдэг, амьдр�##�д зөв хандлагатай ханддаг, шударга шулуун з�##�уу вэ! Сагсан бөмбөгийн спортыг бүх хүнд нээлттэй, эрүүл мэндэд эерэг хөгжүүлэхэд яг Санчир шиг "тогоонд нь чанагдсан", энэ спортын бүх т�##�ыг "амсч туулсан" удирдлага хэрэгтэй. Миний дүү заав�##� зүтгээрэй. Сайн бүжиглэсэн шүү. Өөрийгөө харуулж чадсаан. Баяр хүргье. Цаашид их амжилт хүсье, бас Яг л энэ сайхан байгаагаараа үлдээрэй гэж захъя. Чамаар дамжуулж Монгол улсынхаа бүх з�##�уучуудад бас захиж байгаа юм. Зөв л амьдарч, зөв л хүн байцгаагаарай.

зочин
зочин
2021-05-26 15:37

Эрдэнэ гэгч бах мэлхий АН-ыг 2 хуваасан, сагсан бөмбөгийн холбоог 2 хува�##�аа, одоо Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшсэн зорилго нь Монгол улсыг 2 хуваах уу? Ийм үл бүтэх эрүүгийн гэмт хэрэгтэн, эхнэрээ �##�сан �##�уурчин хүнийг Ерөнхийлөгчид нэр дэвшүүлж байдаг АН өрөвдөлтэй юм. Намаа 2 хуваачихаад байгаа хүнийг дэмжээд явж байгаа АН-ын гишүүд ч, УИХ-ын гишүүд нь ч өрөвдөлтэй юм. БАХ МЭЛХИЙ минь эртхэн нэрээ татаач, чамд ямар ч боломж байхгүйг мэдсээр байж юу хийх гээ вэ?

Тулга
Тулга
2021-05-26 16:15

Санчираа чи холбоо нийлүүлэхэд юу хийсийн бэ? Янхандаж 2 холбоонд тоглож газраас ц�##�ин авч биеэ үнэлж явчаад

Зочин
Зочин
2021-05-26 16:25

Uhsen henii ch medehgui ligt toglood uuriiguu tomorson gj anduuraad bgaarai, hen ch chamaig tanihgui shuu

Сагсанд хайртай нэгэн
Сагсанд хайртай нэгэн
2021-05-26 16:25

Эрдэнэ тамир гэж 2 нохой монголын сагсыг сүйрүүлсэндээ. Хайран сайхан з�##�уучуудын спортын нас , амжилтыг үгүй хийж хувийн эрх ашигаа түрүүнд нь тависан гөлөгнүүд. Сагасанд дуртай үзэгч з�##�уус бүгд та 2ыг үзэн яддаг гэдэгт би лав эргэлзэхгүй.

Irgen
Irgen
2021-05-26 18:56

Vneheer manai veiinhen gohirchihloo namiin erh ashigaas bolj.... oyutnii holboog harin saihan awaad yawj bga zaluusd bayrallaa... ter zaluusd holboog ogchvvl tamirchidtai hamtraad sain yawah shinjtei shvv...

Зочин
Зочин
2021-05-27 01:29

Эрдэнэ гэж ялзарсан гахай шун�##�бн тулам хаа явсан газраа самарч луйвардаж идэж ууж явах юм.Ан , ндаатг�##�, ардчил�##�ыг самарлаа гахай �######�аач

Зочин
Зочин
2021-05-27 20:15

Balai erdene

Холбоотой мэдээ

Back to top button