НИЙГЭМ

БИЧЛЭГ: Коронавирус хөнгөн туссан өвчтөнүүдийг гэрээр хэрхэн эмчлэх вэ

Коронавируст халдвар (КОВИД-19)-ын хөнгөн хэлбэрийн үед гэрээр хэрхэн эмчлэх зөвлөмж хүргэж байна.

- Тайван байж, сайн унтаж амрах;

- Өдөрт 2 удаа биеийн халуунаа хэмжих;

- Халуун бүлээн шингэн зүйл хангалттай уух (хоногт 8-10 аяга);

- Илчлэг сайтай хоол унд хэрэглэх;

- Хоолой, амаа тогтмол содатай уусмал буюу зориулалтын уусмалаар зайлах;

- Гэр бүлийнхээ бусад гишүүдэд халдвар тараахгүйг хичээж тусдаа 1 өрөөнд эсвэл дор хаяж 1 метрийн зай барих, ам, хамраа бүрэн дарж ханиаж, найтаах;

- Амны хаалт тогтмол зүүж, 4 цаг тутам солих;

- Гараа сайтар савандаж тогтмол угаах;

- Цонх, салхивчаа 2 цаг тутам онгойлгож агаар сэлгэлт хийх;

- Аяга таваг, хувийн хэрэглээний эд юмсыг гэр бүлийн гишүүдээс тусдаа байлгах;

- Гэрийн эмийн сан бэлдэх

- Гэр, өрөө тасалгаандаа өдөр бүр чийгтэй, савантай бүлээн усаар цэвэрлэгээ хийж халдваргүйжүүлэх;

- Гарын угаалтуур, суултуур, ариун цэврийн өрөөг өдөрт 1 удаа Белизна болон бусад халдваргүйжүүлэх бодистой уусмалаар арчиж халдваргүйжүүлэх.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2021-04-14 16:58

Дор хаяж 1 м зай барих гэхээр л тас тас хөхөрлөө. Ту�####�а нэг өрөө гаргаад байх боломжгүй айл зөндөө ш дээ. Энэ үнэхээр хүн бүрт, өрх бүрт боломжтой асууд�##� биш шүү дээ. Гэрт амьдардаг айл өрх бол үүдний амбаартаа тусгаарлах уу? Гадаах хүнсний амбаартаа юу?

Иргэн
Иргэн
2021-04-14 16:58

Ямар ч эм тан хэрэглэхгүй юм уу?

Холбоотой мэдээ

Back to top button