
Чөлөөт бөхийн 2021 оны насанд хүрэгчдийн Азийн АШТ Казахстан улсад үргэлжилж байна.
Тус тэмцээнд оролцож буй Монголын шигшээ багийн бүрэлдэхүүнийг ЭНД дарж сонирхоно уу.
Азийн АШТ-д өнөөдөр Монголоос 50 кг-д Нандинцэцэгийн Анударь, 55 кг-д Мөнхболдын Дөлгөөн, 59 кг-д Баатаржавын Шоовдор, 68 кг-д Энхсайханы Дэлгэрмаа, 76 кг-д Найгалсүрэнгийн Загардулам нар барилдаж байна.

Эмэгтэйчүүдийн 59 кг-д барилдаж буй ДАШТ-ий хошой хүрэл медальт, Азийн АШТ-ий мөнгө, хүрэл медальт, ОУХМ Б.Шоовдор, 68 кг-д өрсөлдөж буй Э.Дэлгэрмаа нар шигшээд шалгарлаа.
Гуравдугаар тойрогт Б.Шоовдор Узбекистаны Дилфуза Аймбетоваг 10-ээр, Э.Дэлгэрмаа Узбекистаны Азода Эсбергеноваг 100-ээр ялав.

Одоо Азийн аварга болохын төлөө Б.Шоовдор Энэтхэгийн бөх Саритатай, Э.Дэлгэрмаа М. Жуманакзароватай барилдана.
Медалийн төлөөх барилдаан Монголын цагаар 20.00 болно.
Б.Шоовдортой хийсэн ярилцлагыг ЭНД дарж уншина уу.

Э.Дэлгэрмаатай хийсэн ярилцлагыг ЭНД дарж уншина уу.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.