“Хаппи веритас”-ын Ж.Амарсанаа эхний тунгаар дархлаа тогтож байна хэмээн иргэдийг төөрөгдүүлэв

Эрүүл мэндийн дэд сайд асан, “Хаппи веритас” оношлогооны төвийн эзэн Ж.Амарсанаа тун хариуцлагагүй нэгэн мэдээллийг фэйсбүүк хуудастаа оруулав.
Тэрбээр астразенека вакцин хийлгэсэн бөгөөд өөртөө хэрхэн дархлаа тогтож байгааг өөрийн лаборатортоо шинжилж үзсэн байна.
Тэрбээр “Астра эхний тун хийлгээд 38 дахь хоног дээрээ “Хаппи Веритас” дээр үзэхэд 100% дархлаа тогтжээ.
Миний хувьд:
14 дэх хоногт 40%
21 дэх хоногт 50%
28 дах хоногт 76%
38 дах хоногт 100%
Байлаа” хэмээн бичсэн байв.
Харин үүнийг уншсан иргэд, олон нийт вакцины эхний тунг тариулаад 30-40 хоноход дархлаа 100 хувь тогтож байгаа юм бол хоёр дахь тунг хийлгэх шаардлагагүй гэх ойлголт авч байлаа.
Эрүүл мэндийн салбарын дэд сайдаар ажиллаж байсан хүн иргэдээ давтан тунг зайлшгүй хийлгэх ёстой, давтан тун хийж байж дархлаа тогтоно гэж уриалах ёстой байтал эхний тунгаар 100 хувь дархлаа тогтчихлоо хэмээсэн нь тун ч хариуцлагагүй мэдэгдэл байлаа.
Харин энэ үйлдэл нь оношлогооны төв нь эсрэг биет шинжилдэг гэдгээ сурталчилсан сурталчилгаа төдий л харагдсаныг нуух юун.
Б.ЦЭЛМЭГ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Лаб-той хүн сайхан юм шууд шинжилж үзээд. Хүмүүс гэхдээ нэг юм ойлгох хэрэгтэй. Энэ хүн зөвхөн өөрийгөө л шинжилж үзсэн нэгхэн хүний үр дүн. Хүн бүр ийм сайн дархлаатай биетэй бус гэдгээ ойлгоод ерөнхий дүрмээрээ явах хэрэгтэй. Энэ хүнд тогтсон гээд танд адилхан тогтоно гэсэн үг биш.
Цэлмэг минь мэдээж хувийн байгууллага сурт�##�чилгаа хийж болно. Эсвэл өөрийн үр дүнгээ хувь хүн т�##�аасаа хува�##�цаж болно. Энэ их сайн ач буянтай хүн шүү. Монголд хүмүүсийг элгээр үхүүлдэг эмчлэхгүй өндөр үнэтэй эмээ авч чадахгүй хаяулдаг үхүүлдэг байхад энэ хүн сайд байхдаа өөрчлөлт хийсэн их буянтай хүн !
Корона вирус бол дэргэд нь юу ч биш. Цэлмэг ээ !
хаппи веритас хамгийн муу лоборитар шүү
Хаппи веритаз маш олон хүний элэгний шинжилгээг буруу гаргаж олон хүнийг эрүүл мэндээр хохироосон лаборотори шүү дээ
Энэ бол гэмт хэрэг шүү, хуулийн байгууллага анхаарах хэрэгтэй,, маш аюултай үр дагавар авчирна шүү
Uhana явна гээд солиороод бsan монгол маань хэцүү үед хаана бн чи элгийн гар эмч ч аяааа �##�даж
За наадах чинь үхэж д�##�д орсон ардчилсан намынхны сонгууль угтаж хийдэг хар Пи Ар л байна ш дээ. Эн ардчилсан намын үхэж д�##�д орсон хулгайчууд хууль бусаар төрд гарч хагарч язартлаа идэж л байв�##� хүний амь нас хамаагүй шүү дээ.Сайханбилэг муу хулгайчийг ерөнхий сайд байхад улаан бурхнаар тавь гаруй хүүхэд нас барчихаад байхад яахав яахав бараг жамаараа эволюц явагдаж сул дорой нь үхэж байгаа юм гэж тавлаж байсныг санаж байна. Энэ эргүү МАН-нхан яг тиймэрхүү Монголын эсрэг хийж,ярьж буй зүйлийг нь бичлэгэр нь хадг�##�аад үзүүлж харуулж байхад яадаг арчаагүй хулчгарууд вэ?.
Аливаа зүйлийг баттай эх сурв�##�жаас л нь мэдээлэл авч байгаарай. Иймэрхүү хогын сайтуудад сонгууль дөхөөр рийтэнгээ өсгөж хэдэн төгрөг олох гэж худлаа үнэн мэдээлэлээр сэвдгийн. Яг өөрлүү нь ороод харв�##� 2 дахь тунгаа хийлгэнэ л гэсэн байн лээ. Манайхан ч гэсэн юманд арай илүү шүүлтүүртэй ханддаг болох хэрэгтэй.