НийгмийнНИЙГЭМ

“Ангууч”-ийн хамтрагч Б.Халиуны тухай СОНИРХОЛТОЙ 10 БАРИМТ

Долоо хоног бүрийн ням гаригт үзэгчдийг цэнхэр дэлгэцийн өмнө “уяж” буй “Ододтой бүжиглэе” шоуны тайзан дээр гялалзаж яваа оролцогчдын төлөөлөл бол “Ангууч” хочит Б.Баттөр, түүний хамтрагч Б.Халиун нар.

Тэдний үзүүлбэр бүрийг шимтэн сонирхож, түрүүлээсэй гэж дэмжиж буй хүн олон. Зарим нь “Гэр бүл болчихоосой” гэж цахим орчинд давалгаалдаг.

Бид өмнө нь дуучин Д.Намсрайноровын хамтрагч Э.Түвшинзаяаг ОНЦОЛСОН.

Энэ удаа “Ангууч”-ийн хамтрагч Б.Халиуныг онцоллоо.

НЭГ: Б.Халиун “Moon dance” хамтлагийн бүжигчин, “Royal dance” клубийн багш.

ХОЁР: Тэрбээр СУИС-ийг бүжигчин мэргэжлээр 2017 онд төгссөн.

ГУРАВ: СУИС-ийг төгссөнийхөө дараа хэсэг хугацаанд Үндэсний урлагийн их театрт жүжигчнээр ажилласан.

https://www.youtube.com/watch?v=6nBg6kpsPyc

ДӨРӨВ: Бүжгийн спортын ОУХМ цолтой.

ТАВ: Түүний ханийг О.Эрдэнэ-Очир гэдэг. Тэд “Moon dance” хамтлагт 2013 онд ороод танилцжээ. О.Эрдэнэ-Очир “Royal dance” клубийг үүсгэн байгуулагч, багш нь. Түүний эгч нь “Moon Dance” хамтлагийн багш О.Саранхүү.

ЗУРГАА: Б.Халиун ханийнхаа хамт 2019 онд ДАШТ-д хамт оролцон, хослон бүжиглэжээ.

3 хүн, зогсож буй хүмүүс болон бичвэр гэх мэтийн зураг байж болно

ДОЛОО: “Ододтой бүжиглэе” шоуны үзэгчдийн цөөнгүй нь “Баттөр Халиун хоёр гэрлэчихээсэй” гэж дэмждэг, давалгаалдаг.  О.Эрдэнэ-Очир хэвлэлд ярилцлага өгөхдөө энэ талаар “Мэдээж тэр хоёрыг даалгавраа амжилттай гүйцэтгэсэнд баярлаж байгаа. Олны танил эрхмүүд хүртэл “Энэ хоёр суусан уу. Гэрлэчихээсэй” гээд тоглоом хийж, цахим орчинд пост оруулсан байгаа харагдсан. Би зарим постыг нь шэйр хийж аваад, “Өдөөд байгаарай” зэрэг наргиа хийсэн.

Мэдэхгүй хүмүүс нь үнэхээр гэр бүл болчихоосой гэж бодсон байх (инээв). Надад эмзэглээд байх шаардлага огтхон ч байхгүй. Харин ч тэр хоёрыг олон хүн дэмжиж байвал сайн хэрэг шүү дээ. Тэр хоёрыг минь олон хүн шоуны турш итгэл хүлээлгэж, дэмжээсэй гэж хүсэж байна” гэсэн.

НАЙМ: Б.Халиун нөхрийн хамт өнгөрсөн жил “Dance chance” буюу “Бүжгийн боломж” төслийг санаачлан удирдаж, халимаг, хотон, буриад бүжгийн чалленжийг цахим орчинд давалгаалуулсан юм. Тэдний давалгаанд олон хүн нэгдэж, бүжиглэсэн билээ.

https://www.youtube.com/watch?v=-PjFmgtJJOg
https://www.youtube.com/watch?v=l3YVQgZ5dR4

ЕС: Тэрбээр ханийнхаа хамт влог хөтөлдөг. Саяхан төрсөн өдрөөрөө влогийнхоо шинэ дугаарыг цацсан.

АРАВ: Б.Халиун бүжиглэхээс гадна дуулах авьяастай. Шаггүй дуучин болохыг нь ханьтайгаа хамт “Алтаргана” дууг хэрхэн дуулснаас бэлхнээ харж болно.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
vv
vv
2021-04-21 15:16

unlike

Холбоотой мэдээ

Back to top button