НИЙГЭМ
Ц.Ганзориг: УОК-ын нэгдсэн хуралдаан одоо болж байна

Өнөөдөр Засгийн газар ээлжит бусаар хуралдаж, хөл хориог дахин сунгах эсэхийг эцэслэн шийднэ. Энэ тухай УОК-ын хэвлэлийн төлөөлөгч Ц.Ганзориг өөрийн цахим хуудаст: "УОК-ын нэгдсэн хуралдаан одоо болж байна. Мөн Засгийн газар ээлжит бусаар хуралдана” гэжээ.
ЭМЯ-наас хөл хориог 7-14 хоног сунгах саналыг УОК руу оруулсан юм. УОК энэ асуудлаар маргааш өглөө хуралдаж, саналаа Засгийн газрын ээлжит бус хуралдаан руу оруулах аж. Хөл хориог сунгах эсэх асуудлыг Засгийн газрын хуралдааны дараа олон нийтэд зарлах юм.
О.ЭНЭРЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.