Нийгмийн

Х.Нямбаатар сайд аа, цэргүүд үхээд байхад юун QR код вэ

Цэргийн ангиудад хараал хүрсэн гэлтэй, золгүй, аймшигтай хэргүүд ар араасаа цувран гарсаар байна. Дарга нь цэргээ зодож хөнөөсөн, цэргүүд нь даргаа буудаж хөнөөсөн хэргүүд гараад тун ч удаагүй байтал дахин нэг цэрэг амиа егүүтгэв.

Тодруулбал, Дорноговь аймгийн Хатанбулаг сум дахь хилийн 0168 дугаар ангид 2020 оны нэгдүгээр ээлжээр Өмнөговь аймгийн Цогт-Цэций сумаас татагдсан халагдах цэрэг 25 настай Х нь өчигдөр буюу 2021 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 22:00 цагийн орчимд амиа егүүтгэсэн байдалтай олджээ. Тус хэргийг Дорноговь аймгийн цагдаагийн газраас шалгаж байна.

Гэтэл Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар нь хөл хорионы үед замаар зорчих машинуудын QR код тараах ажлын хэсгийг ахлаад явж байх жишээтэй. Хариуцаж буй салбарт нь ийм аймшигт хэргүүд үйлдэгдээд байхад цаад шалтгаан нөхцлийг нь хайгаад цэргийн ангиудад ажиллаад явж байх байтал юун QR код вэ. Аахар шаахараа орхиод бодлогын ажлаа хийвэл яасан юм бэ Х.Нямбаатар сайд аа.

Б.ЦЭЛМЭГ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
8 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Монгол
Монгол
4 сар 25, 2021 16:56

Сар гаруйн өмнө Дорноговьд байдаг хилийн цэргийн ангид бас нэг цэрэг эр амиа хорлож Говь -Алтайд эсэргүүцэл бол байсан. Мөн саяхан хилийн цэргийн хоёр цэрэг даргаа буудаж �##�аад Хилийн манааг аа хаяж оргоод бригдсан. Өмнөхөн нь ч иймэрхүү явд�##� хилийн цэрэгт олонтаа гарч байсан. Хилийн цэрэг бол Нямбаатар сайдад шууд захирагддаг. Ийм байхад Нямбаатар яагаад буруугаа хүлээж хариуцлагаа мэдэж өөрөө огцор доргүй юм бэ? Хилийн цэргээс хэчнээн хүн үхвэл огцрох юм бэ? Нямбаатар танд ёс зүй, хүний мөс чанар байна уу? !

зочин
зочин
4 сар 25, 2021 17:42

нямбаатарт ямар хамаатай юм вэ батлан хамга�##�хын харьяа биз дээ сэтэгцийн өвчтэй хүмүүсээр цэргийн �##�ба дүүрчээ

Мб
Мб
4 сар 25, 2021 18:02

тэнэг ац вэ. ХЗЯаманд хамаардагийн

Иргэн
Иргэн
4 сар 25, 2021 18:56

Тэмээ гэхээр ямаа гэнэ. Тар гэхээр тэс гэнэ. Тэд үнэхээр хэцүү шүү.

Зочин
Зочин
4 сар 25, 2021 21:03

Батлан хамга�##�ахын сайд, цэргийн командлагч болох ерөнхийлөгчийн �##�ба хашдаг хүнээс асуугаач.

#
#
4 сар 25, 2021 22:03

Цэрэг амиа хорлоход энэ Нямбаатар яахаараа хамаатай болчихдог юм бэ? М�##� шиг юм бичих юмаа нээрээ

Офицер
Офицер
4 сар 25, 2021 23:04

Юу ч мэдэхгүй ДҮФ гар гэдгээ мэдэж ав за. Тэнэг лагай минь.

Зочин
Зочин
4 сар 25, 2021 23:21

Нямдоржийн уүнх баригч, суганы үс Нямбаатар шударга 5 ын ннг болж сайххн жүжиг тавьж байгаад сайдын сэнтийд з�##�арсан..

Холбоотой мэдээ

Back to top button