НИЙГЭМ

Авто машиных нь QR код гараагүй тул ЭМЯ-ны ажилчид ажилдаа алхаж очжээ

Улаанбаатар хотод тогтоосон хөл хориог 14 хоногоор сунган, зөвшөөрсөн салбарын ажилчдыг QR кодоор зорчуулахаар болсон билээ.

 УОК өчигдөр гэнэт ийм шийдвэр гарган, танилцуулсан нь салбар, салбарынхаy QR кодоо авч амжихгүй, хаана хаанаа ихээхэн хүндрэл учирч буйг учирласаар байгаа билээ. Энэ тухай цахим хуудсандаа шүүмжлэлтэй хандан, бухимдаж буй албан хаагч олон.

Энэ талаар ЭМЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр “Нөхцөл байдал хүнд байна. Өнөөдөр Эрүүл мэндийн сайдын машин хүртэл 07.00-09.00,17.00-20.00 цагийн хооронд зорчих зөвшөөрөлтэй. Эрүүл мэндийн дэд сайд, Төрийн нарийн бичгийн даргын QR код гараагүй. ЭМЯ-ны бусад ажилчдын QR код гараагүй, ажилдаа алхаж ирсэн. Ийм нөхцөл байдалтай байна.

Тиймээс Эрүүл мэндийн салбарын ажилчид, албан хаагчид, эмч нарын унаа тэргийг зохицуулах, замын хөдөлгөөнд оролцох боломж, нөхцөлөөр хангаж өгөхийг УОК, Зам тээврийн яамнаас хүсье. Бид QR код авах тал дээр хаана хаанаа хөөцөлдөж, хүсэлт гаргаад байна. Бодит байдал дээр Эрүүл мэндийн сайд хүртэл цагийн хязгаарлалтай зорчиж байгааг тодотгоё” гэлээ.

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

12 Сэтгэгдэл

  1. Yanaa evii evii. Ter alhaad yum u tsagiin hyazgaartai mashinaaraa zorchij bga tom darga nar ni yadarchih vii de. Hul ene ter ni holgochihvol yanaa. Said min hurtel gej ireed, baga doldogno! Harin emnelgiin hamag hund hetsuug uurdeg emch, suvilagch, asragch nar alhaj l baig gej bna u. Yamar ch ajliin uyaldaa holboogui, z/b- gui zambaraagui yum be

  2. АЛЬ Ч БАЙГУУЛЛАГЫН АЖИЛТАН ЗААВАЛ 4 ДУГУЙТАЙ ТОМ ТӨМӨР УНАЖ ЯВАХААР НРҮҮЛ МЭНДЭЭ БОДООД 14 ХОНОГ ЭРҮҮЛ АГААРТ АЛХЧИХ.ЮУНД НЬ ИЧЭЭД БАЙГАА ЮМ БЭ.ҮЛГЭР ДУУРАЙЛ ҮЗҮҮЛЭЭРЭЙ.ТА НАР БАЯНХОШУУНЫ ЗҮҮН,БАРУУН САЛАА.БЭЛХ,СЭЛХ,ХОНХОРООС ИРНХ ГЭЖ БАЙГАА БИШ.ХОЛДОО Л ЗАЙСАН ШҮҮ ДЭЭ. ЭРҮҮЛ ЯВБАЛ НААДАМ ҮЗНЭ.ХОРИО ЦЭНРИЙН ШИЙДВЭРИЙГ ШАЛЧИГНААД БАЙЛГҮЙ МӨРД. МАНАЙ ХЭВЛЭЛ-МЭДЭЭЛЛИЙН ХЭДЭН ГОДГОР БҮСГҮЙЧҮҮД Ч ДАГАЖ МӨРД.

  3. АЛЬ Ч БАЙГУУЛЛАГЫН АЖИЛТАН ЗААВАЛ 4 ДУГУЙТАЙ ТОМ ТӨМӨР УНАЖ ЯВАХААР ЭРҮҮЛ МЭНДЭЭ БОДООД 14 ХОНОГ ЭРҮҮЛ АГААРТ АЛХЧИХ.ЮУНД НЬ ИЧЭЭД БАЙГАА ЮМ БЭ.ҮЛГЭР ДУУРАЙЛ ҮЗҮҮЛЭЭРЭЙ.ТА НАР БАЯНХОШУУНЫ ЗҮҮН,БАРУУН САЛАА.БЭЛХ,СЭЛХ,ХОНХОРООС ИРЭХ ГЭЖ БАЙГАА БИШ.ХОЛДОО Л ЗАЙСАН ШҮҮ ДЭЭ. ЭРҮҮЛ ЯВБАЛ НААДАМ ҮЗНЭ.ХОРИО ЦЭЭРИЙН ШИЙДВЭРИЙГ ШАЛЧИГНААД БАЙЛГҮЙ МӨРД. МАНАЙ ХЭВЛЭЛ-МЭДЭЭЛЛИЙН ХЭДЭН ГОДГОР БҮСГҮЙЧҮҮД Ч ДАГАЖ МӨРД.

  4. УОК НОК ЮУ ХИЙГЭЭД БНАА!! КИУ АР ЗАРАХГҮЙ БОЛ ТУРЖ ҮХЭХ ГЭЭД ӨНА УУ? ӨВӨЛ 250-300к аар зөвшөөрөл зарж амташсан новшнууд!!!

  5. Амин судас болсон 15 байгууллагын ажилчидыг автрбусанд нь чихэж сайн х####даагаад 2 дахь энэтхэг болгох бодлого уу?ямар ухаанд нь ухна ишиг үхсэн дээдсүүд вэ?эгэл ардууд шавхай цацаж давхихад нь гай болоод байх шиг байгаан.19.30 цагаас өснө автобусандаа чихэж чадахгүй бол гудамжиндаа хонох нь бн шүү ажилчид аа.

  6. иргэдийн сэтгэгдэлийн дагуу ажлаа хийдэг өөрсдөө сэтгэдэггүй өө нээрээ ингэе ч гэх шиг үнэн хөлдүү амьдр####аас тасарсан хэдэн тэнэгүүд бнаа бна зарчих юмсоон

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button