Нийгмийн

ЭМЯ: Гэрийн тусгаарлалтад 7947 хүн байна

Хоногт 1098 хүнээс халдвар илэрч, батлагдсан тохиолдлын тоо 32437 боллоо. Үүний зургаан тохиолдол нь зөөвөрлөгдөж ирсэн байна. Харин Улаанбаатарт 957, орон нутагт 135 тохиолдол бүртгэгджээ. Тодруулбал,

  • Увс 4 тохиолдол
  • Баян-Өлгийн 1 тохиолдол
  • Завхан 24 тохиолдол
  • Булган 3 тохиолдол
  • Архангай 11 тохиолдол
  • Өвөрхангай 11 тохиолдол
  • Төв 23 тохиолдол
  • Сэлэнгэ 3 тохиолдол
  • Говьсүмбэр 3 тохиолдол
  • Дундговь 1 тохиолдол
  • Дархан-Уул 40 тохиолдол
  • Эрдэнэт 5 тохиолдол
  • Ховд 5 тохиолдол
  • Дорнод 1 тохиолдол тус, тус бүртгэгджээ.

Мөн 733 хүн эдгэрч эмнэлгээс гарчээ. Ингээд эдгэрсэн хүний тоо 17543 болов. Харин найман хүн баржээ. Тодруулбал,

  • Гуравдугаар сарын 24-нд онош нь батлагдаж, 78 настай эмэгтэй
  • Дөрөвдүгээр сарын 1-нд онош нь батлагдсан 57 настай эмэгтэй
  • Дөрөвдүгээр сарын 03-нд онош нь батлагдсан 75 настай эмэгтэй
  • Дөрөвдүгээр сарын 09-нд онош нь батлагдсан 51 настай эмэгтэй
  • Дөрөвдүгээр сарын 11-нд онош нь батлагдсан 58 настай эрэгтэй
  • Дөрөвдүгээр сарын 11-нд онош нь батлагдсан 53 настай эрэгтэй
  • Дөрөвдүгээр сарын 12-нд онош нь батлагдсан 65 настай эрэгтэй
  • Дөрөвдүгээр сарын 15-нд онош нь батлагдсан 70 настай эмэгтэй нас барлаа.

Ингээд халдвар авч нас барсан хүний тоо 88 боллоо. Одоо эмнэлэгт 4427 хүн хэвтэн эмчлүүлж байгаа юм. Тэдгээрийг биеийн байдлаар нь ангилж үзвэл,

  • 2557 хүн хөнгөн
  • 1447 хүн хүндэвтэр
  • 343 хүн хүнд
  • 80 хүн маш хүнд байгаа юм байна.

Мөн хөнгөн гэсэн оноштой 7947 хүн гэртээ тусгаарлагдаж байна. Эдгээр иргэд өрхийн болон дүүргийн эрүүл мэндийн төвийн хяналтд, эмчилгээ үйлчилгээ авч байгаа юм.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Э. Булган

СУИС-ийн Радио телевиз, медиа урлагийн сургуулийг төгссөн. Сэтгүүл зүйн салбарт гурван жил ажиллаж байна. “Үүр цайхын өмнө” яруу найргийн түүвэр, “Дөт” хамтарсан ном хэвлүүлсэн. Г.Сэр-Одын нэрэмжит шагналтай. МУИС-ийн Улс төрийн мэдээлэл харилцааны магистрант.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Төмөрөө
Төмөрөө

Гэртээ байгаа өвчтэй хүмүүсээ ангилж мэдээллээ бүрэн болгооч.

Холбоотой мэдээ

Back to top button