
Узбекистаны Ташкент хотод болсон туялзуур сэлэмний Ази, далайн орнуудын олимпын эрхийн тэмцээнд Монголоос ганцаараа оролцсон, улсын хошой аварга, спортын мастер Батсайханы Амарзаяа хүрэл медаль хүртлээ.

Цар тахлын нөхцөл байдлын улмаас тус тэмцээнд дасгалжуулагчгүй, ганцаараа оролцсон тэрбээр урьдчилсан шатанд гурав ялж, гурав дийлдсэнээр долдугаар байраар хасагдаж шатанд шалгарсан. Дараа нь Филиппиний Ханиел Абеллаг 15:3, медалийн төлөө Виетнамын Ким Пуонг-Нгуенийг 15:14-өөр ялж, хүрэл медалийн болзол хангасан юм. Улмаар хагас шигшээд Казахстаны Ултьяна Балаганскаяад 15:14-өөр хожигдон, хүрэл медаль хүртлээ. Уг нь Б.Амарзаяа тус тэмцээнд түрүүлсэн олимпын эрх авах байв.
Улмаар өрсөлдөгчөө ялбал аваргын төлөө Сингапур, Тайландын тамирчдын ялсантай нь олимпийн эрхийн төлөө буюу аваргын төлөө өрсөлдөнө.

Б.Амарзаяа цахим хуудсандаа “Баяр хүргэж байгаа бүх хүмүүст баярлалаа. Ард минь бат зогсож, зааж зөвлөж бүх сэтгэл зүрхээ зориулж байгаа 2 багшдаа маш их баярлалаа. Та хоёрын минь гавъяа юм шүү. Хамт бэлтгэл хийж тусалсан тамирчдад маш их баярлалаа мундаг шүү. Мөн энд байх хугацаанд бүх талаар дэмжлэг туслалцаа үзүүлж байгаа А.Болат ахад маш их баярлаж байна.
Уг их л том зорилго тавьж ирсэн юм сан. Олон нислэг дамжиж хүний нутагт ганцаараа явах ч бас л чанга байдаг юм байна. Гэхдээ их зүйлийг сурч мэдэж авлаа. Дараа дараагийн тэмцээн уралдаанд улам их хичээж заавал олимпод оролцох болно.
Хэдийгээр хөл хорионы үед бэлтгэл хийх боломж бололцоогүй байсан ч сарын хугацаанд бэлтгэлээ хангаж энэхүү амжилтанд хүрч чадлаа ахиад ч цааш явах боломж бололцоо байгаа гэдэг итгэлийг олж авлаа..
Үргэлж дэмжиж байдаг аав ээж, ах дүү, хамаатан садан, найз нөхөд, ХААИС-ийн Менежментийн тэнхимийн багш нар, сэлэмчиддээ баярлалаа та бүхэнд. Улам их хичээх болно оо” гэлээ.




АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
МОНГОЛЫН ЖИНХЭНЭ МУЛАН
za yahav dee amjilt amar irehgui shuu dee chamlahaar changa atga aa tiim manaid tiim ch sain hugjuugui turul shuu dee