Нийгмийн

ОЛИМПЫН ЭРХИЙН ТЭМЦЭЭН: Б.Амарзаяа хагас шигшээд шалгарлаа

Туялзуур сэлэмний Ази, далайн орнуудын олимпын эрхийн тэмцээн Узбекистаны Ташкент хотод үргэлжилж байна. Тэмцээнд Монгол Улсаам спортын мастер Батсайханы Амарзаяа эх орноо төлөөлөн хүнд сэлэмний төрөлд ганцаараа өрсөлдөж хүрэл медалийн болзол хангалаа.

Тэрбээр урьдчилсан шатанд гурав ялж, гурав ялагдснаар долдугаар байраар хасагдаж шатанд шалгарч, Филиппиний Ханиел Абеллаг 15:3, медалийн төлөө Виетнамын Ким Пуонг-Нгуенийг 15:14-өөр ялав. Ингэснээр хүрэл медалийн болзол ханган, хагас шигшээд шалгарлаа.

Одоо Б.Амарзаяа хагас шигшээд Казахстаны Ултьяна Балаганскаяатай тулалдана. Улмаар өрсөлдөгчөө ялбал аваргын төлөө Сингапур, Тайландын тамирчдын ялсантай нь олимпийн эрхийн төлөө буюу аваргын төлөө өрсөлдөнө.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button