Жендерийн Үндэсний хорооны бүрэлдэхүүнд төрийн болон ТББ-ын төлөөллийг оруулжээ

Монгол Улсын Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Жендерийн Үндэсний хорооны бүрэлдэхүүнийг шинэчлэн баталлаа.
Тодруулбал, тус хороонд холбогдох зарим төрийн болон төрийн бус байгууллагын төлөөллийг нэмсэн байна. Мөн Жендерийн Үндэсний хорооны дэргэд жендерийн эрх тэгш байдлыг хангах хөгжлийн бодлогын үйл ажиллаагаг тодорхойлох, хэрэгжүүлэхэд стратегийн дэмжлэг үзүүлэх, зөвлөх чиг үүрэгтэй Бодлогын зөвлөл ажиллах болсон байна.
Коронавируст халдварын чиглэлээр 14 судалгаа хийж байна
Түүнчлэн өнөөдрийн хуралдаанаар Засгийн газрын гишүүд “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө”-ний хэрэгжилтийн талаар хэлэлцлээ. Сангийн сайдын танилцуулсанаар Ажлын байрыг дэмжих зорилтын хүрээнд энэ сарын 26-ны өдрийн байдлаар 604.2 тэрбум төгрөгийг 8,784 зээлдэгчид олгосон аж.
“Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө” хөтөлбөрийн хүрээнд нийт 56 арга хэмжээ авч хэрэгжүүлэх бөгөөд үүнээс:
- 25 арга хэмжээг энэ онд,
- 3 арга хэмжээг 2021-2022 онд,
- 17 арга хэмжээг 2021-2024 онд,
- 11 арга хэмжээг халдвар тархалтын шаталсан түвшин, нөхцөл байдлаас хамаарч тухай бүр хэрэгжүүлэхээр төлөвлөөд буй.
Мөн өнөөдрийн хуралдаанд коронавируст халдвар /КОВИД-19/-ын талаар хийж буй судалгааны төслийн ажлын талаар Эрүүл мэндийн сайд танилцуулав. Энэ чиглэлээр 2020-2021 онд нийт 14 судалгаа хийж байгаа юм байна.
Эх сурвалж: Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах газар












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Бөгснөөсөө болж зодуулахыг жэндэр гэнэ
Хүүхнүүд Мөнгөөр ч тоглож өгөх нь дээ харамсалтай л байна