УЛС ТӨР

Багануурын цахилгаан станц баригдсанаар 300 гаруй тогтмол ажлын байр бий болно

Монгол Улсын Засгийн Газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгуулсан ажлын хүрээнд Багануурын цахилгаан станцын төслийн ажил өнөөдөр Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэгдэн дэмжигдлээ.

Монгол Улсын Эрчим хүчний нэгдсэн системийн цахилгаан хэрэглээний шинжилгээгээр Багануур-Чойрын бүс буюу Дорноговь, Дундговь, Хэнтий аймгуудын цахилгаан ачааллын хэтийн төлөвийг хангах эх үүсвэр шаардлагатай байгаа бөгөөд эх үүсвэрүүд бие биенээ дэмжиж ажиллах, эрчим хүчний аюулгүй, найдвартай ажиллагаа хангахад нэн шаардлагатай байгаа төслийн ажил юм.

Энэхүү төсөл нь жилийн хэрэгцээнд хоёр сая тонн Багануурын уурхайн нүүрсийг хэрэглэх тооцоо гарсан бөгөөд сүүлийн үеийн техник технологид суурилсан цахилгаан станц баригдахаар төлөвлөгдсөн билээ.

Төсөл хэрэгжсэнээр 300 гаруй тогтмол ажлын байр, 2500 орчим түр ажлын байр шинээр бий болох юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

ДАВААСҮРЭН ХЯТАД ЦЭРГҮҮД ОРЖ ИРНЭ ГЭЭД БОЛИУЛЧИХ ВИЙДЭЭ

Уншигч
Уншигч

Хятадуудад концесийн гэрээгээр өгч болохгүй. Монголчуудад цахилгааныг өндөр үнээр худалдана гээд зогссон төсөл мөн үү. Монголчуудаараа хийлгээрэй. Монголын инженерүүд хийж чадна

Холбоотой мэдээ

Back to top button