ЭРҮҮЛ МЭНД

Коронавирусийн нэн хүнд хэлбэрээр 37-89 насны таван хүн нас барлаа



ЭМЯ-наас мэдээлэл хийлээ. Тус яамны олон нийт хариуцсан мэргэжилтэн Б.Ууганбаяр коронавирусийн цаг үеийн  нөхцөл байдлын мэдээлэл өглөө.

Тэрбээр “24 цагийн хугацаанд 11145 хүнээс шинэжилгээ авахад 1015 хүнээ халдвар илэрч, таван хүн нас барлаа. Удаанбаатарт 864, орон нутагт 149 тохиолдол бүртгэгдлээ.

Нийт 686 хүн эдгэрч, эмнэлэг болон гэрийн тусгаарлалтаас гарлаа. Ингэснээр 18719 хүн эдгээд байна.

Нас барсан хүний тоо 102 боллоо. Тодруулбал, 55 настай эрэгтэй, 37 настай эмэгтэй , 89 настай эмэгтэй, 78 настай эмэгтэй, 89 эмэгтэй нар коронавирусийн нэн хүнд хэлбэрээр нас барсан” гэв.



Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Үхүүлээд дуусгах нь дээ!! Эмчилдэг эм тариагаа сайн бэлдээд сэжиг илэрвэл гэр ам бүлээрээ ууж эмчилж эхэлвэл зүгээр юм бишүү! Айж сандарч эмч ирэхгүй хугацаа алдаж хүндрүүлээд байгаа юм биш үү!!!

Холбоотой мэдээ

Back to top button