Нийгмийн

Б.Баатархүү: Сувилагч унаж амиа алдсан шалтгааныг тогтоохоор ажиллаж байна

Улсын нэгдүгээр төв эмнэлэгт коронавирусийн халдвартай зарим иргэдийг хүлээн авч эмчилж буй. Тус эмнэлгийн барилгын зүүн жигүүр буюу шинээр баригдсан өргөтгөлийн хэсгээс сувилагч унаж, нас барсан хэрэг гарсан талаар бид мэдээлсэн.

Талийгаач халдварын улаан бүсэд ажиллаж байсан бөгөөд өнгөрсөн шөнө эмнэлгийнхээ зургаан давхрын цонхоор унаж, амиа алдсан байна. Уг хэргийн шалтгаан, нөхцлийг Сүхбаатар дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж байна.

Энэ асуудлаар дөнгөж сая ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, хурандаа Б.Баатархүү мэдээлэл хийлээ.

Тэрбээр “Амь хохирогч нь 42 настай Э гэж хүн байсан. Одоо шууд унаж нас барсан гэж дүгнэлт хийж болохгүй. Цагдаагийн байгууллагад дуудлага ирэхдээ өндрөөс унасан байдалтай нас барсан байна гэж дуудлага ирсэн. Одоо шалгалтын ажиллагаа явагдаж байна. Гэрчүүдээс тайлбар мэдүүлэг авч, шалтгаан нөхцлийг тодруулж байна.

Үзлэгээр зургаан давхраас унасан байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдсон. Прокурорын хяналт дор цагдаагийн байгууллага нарийвчлан шалгаж байна” гэлээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button