ЭРҮҮЛ МЭНД

С.Энхболд: Улаан бүсэд ажиллаж байгаад амиа алдсан сувилагчийн ар гэрт эмгэнэл илэрхийлье

Эрүүл мэндийн сайд С.Энхболд амиа алдсан сувилагчийн ар гэр, хамт олонд эмгэнэл илэрхийллээ. 

Эмгэнэлд: 

2021 оны дөрөвдүгээр сарын 28-29-нд шилжих шөнө Улсын нэгдүгээр төв эмнэлгийн улаан бүсэд ажиллаж байсан сувилагч амь насаа алдлаа. Сувилагчийн ар гэр, төрөл төрөгсөд, хамтран зүтгэгч, эрүүл мэндийн салбарын нийт албан хаагчдадаа гүн эмгэнэл илэрхийлье. 
 
Холбогдох хууль хяналтын байгууллага шалтгааныг тодруулахад Эрүүл мэндийн яам, эмнэлгийн удирдлагууд түргэн шуурхай хамтран ажиллах болно. Эрүүл мэндийн салбарынхан чимээгүй л ажлаа хийж ирсэн ч элдэв янзаар сэтгэл санааны дарамтад өртүүлэх явдал гарч буй учир цаашид ийм үйлдлийг гаргахгүй байцгаая гэж олон нийтийг уриалж байна.
 
Ковид-19 халдварын амаргүй хүнд нөхцөлд хариуцлагатай ажиллаж буй эмч, эмнэлгийн ажилтнуудаа хаана ч өмгөөлж хамгаална.  Нэг эмч, нэг сувилагчийн нэр муугаар хэлэгдэхэд сэтгэл урагддаг эгэл эмч, Эрүүл мэндийн сайдын хувьд салбарынхнаа өмөөрөх болно” гэжээ. 

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Иргэн
Иргэн

Хөөрхий дөө, яасан юм бол доо.
Олон хоног сараар тасралтгүй ажиллаад ирэхээр амаргүй байдгийг ойлгож байнаа.
Ар гэрийнхэнд нь гүн эмгэнэл илэрхийлье. Нэгэн сайхан сэтгэлтэн, бусдын амь насны төлөө өвчинтэй нүүр тулан тэмцэгч хальж одлоо.
Цар тахлын голомтод ард иргэдийнхээ алтан амийг аврахын тулд өөрсдийгөө, ар гэр, эр нөхөр, эхнэр хүүхэд, аав ээж, ах дүү нар, ойр дотныхныгоо ч умартан зүтгэж яваа бүх эмнэлгүүдийн БҮХ ЭМЧ, СУВИЛАГЧ, АСРАГЧ, АРЫН АЛБАНЫХАН, ЭМЯ-ныхан, эрүүл мэндийн НИЙТ АЖИЛТАН АЖИЛЧДАД талархал илэрхийлж, чанга тэврэе! Та нар мундаг шүү! БҮГДЭД нь ХАЙРТАЙ ШҮҮ!

зочин
зочин

Эмнэлгийн салбарынхнаа хэтэрхий дайрч доромжилж байна, болимоор юм

Холбоотой мэдээ

Back to top button