Нийгмийн

Сэтгүүлч Ц.Анхзул, С.Будрагчаа нар Улсын Ерөнхий прокурорын газарт шаардлага хүргүүллээ

“УИХ-ын гишүүн Ц.Анандбазарын үйлдсэн бэлгийн хүчирхийлэл” нэвтрүүлэгтэй холбоотойгоор сэтгүүлч Ц.Анхзул, С.Будрагчаа нарыг холбогдогчоор дуудсан байна. Иймд тэд Улсын Ерөнхий прокурорын газарт шаардлага хүргүүллээ.

Уг шаардлагад “Сэтгүүлч Ц.Анхзул, С.Будрагчаа бид 2021.04.25-ны өдөр “УИХ-ын гишүүн Ц.Анандбазарын үйлдсэн бэлгийн хүчирхийлэл” нэвтрүүлгийг олон нийтэд хүргэсэн. Энэ дагуу ЦЕГ-ын Мөрдөн байцаах албанаас биднийг гэрчээр дуудан мэдүүлэг авсан. Бид мэдүүлэг өгөхдөө нэвтрүүлэгт яригдах  хохирогч, гэрчүүдийн зөвшөөрөлтэйгээр мэдээллийн эх сурвалжаа тодорхой зааж,  холбогдох баримтыг өгч, хохирогч, гэрч нарын утасны дугаар зэрэг бүх мэдээлэл, мэдэх зүйлсээ цагдаагийн байгууллагад гарган өгсөн. Энэ дагуу мөрдөн шалгах ажиллагаа одоо явагдаж байгаа.

Харин өнөө өглөө /2021.05.03/ ЦЕГ-ын Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албанаас биднийг Зөрчлийн тухай хуулийн 5.9-р зүйлд заасан “Гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай” хуулийг зөрчсөн хэмээн “холбогдогч”-оор дуудлаа.

Мөрдөн байцаах албанаас УИХ-ын гишүүн Ц.Анандбазарын бусдад бэлгийн дарамт учруулсан зөрчлийн шинжтэй гомдол мэдээлэлд зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулах, харьяалал тогтоолгохоор УЕПГ-т санал хүргүүлсэн байна. Гэтэл Улсын ерөнхий прокурорын газрын Зөрчил шалган шийдвэрлэх прокурор Ц.Алдархишиг нь Зөрчлийн тухай хуулийн 6.26 дугаар зүйлийг илтэд гуйвуулж, сэтгүүлч Ц.Анхзул, С.Будрагчаа нарыг зөрчил үйлдсэн байдлаар буюу холбогдогчоор шалгах чиглэлийг албан бичгээр хүргүүлсэн байна.

Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 2.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.9-т “Зөрчлийн хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх” эрхийг хэрэгжүүлдэг атал өөрт олгогдоогүй эрхийг хууль бусаар ашиглан, илтэд сэтгүүлчдийг буруутгасан үнэлэлт, дүгнэлтийг хийж, эрх бүхий албан тушаалтанд даалгасан байна.

Бид Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “гэмт хэрэг, зөрчлийн тухай мэдээллийг олон нийтэд таниулах, сэрэмжлүүлэх зорилгоор” нэвтрүүлэг бэлтгэсэн. 

УЕПГ-аас ЦЕГ-ын Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албанд ирүүлсэн чиглэл нь сэтгүүлчдийн хуульд заасан эрхийн хүрээнд хэвлэн нийтлэх эрхийг бүдүүлгээр зөрчсөн, дарамталсан, айлган сүрдүүлсэн, өөрт олгогдсон эрх мэдлээ хэтрүүлэн ашигласан, буруутгагдаж байгаа талд үйлчилсэн мэт чиглэл өгсөн нь олон охид, эмэгтэйчүүдийн хохирсон хэргийг хуулийн байгууллагаар далайлган, зөрчиж байгаа, цаашлаад эрх мэдэл албан тушаалаа урвуулан ашиглаж байгаа үйлдэл гэж бид хардаж байна.

Иймд дээд шатны Прокурорын зүгээс Ц.Алдархишиг прокурорын ирүүлсэн чиглэлд холбогдох албаны шалгалт хийж, хариу ирүүлнэ үү” хэмээжээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Э. Булган

СУИС-ийн Радио телевиз, медиа урлагийн сургуулийг төгссөн. Сэтгүүл зүйн салбарт гурван жил ажиллаж байна. “Үүр цайхын өмнө” яруу найргийн түүвэр, “Дөт” хамтарсан ном хэвлүүлсэн. Г.Сэр-Одын нэрэмжит шагналтай. МУИС-ийн Улс төрийн мэдээлэл харилцааны магистрант.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
8 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2021-05-03 19:21

Үнэн бол зарла тэгвэл цааш явна

Зочин
Зочин
2021-05-03 20:08

Миний бодлоор гэм буруутай эсэхээр Анандбазар дээр ажиллагаа явуулах ёстой.Энэ т�##�аар олон эмэгтэйчүүд хандсан байгаа шүү дээ.Гэтэл Алдархишиг прокурор хууль буруу хэрэглээд байх шиг байнаа даа.Монголчууд үнэний эрэлд яваа сэтгүүлч Будрагчаа,сэтгүүлч Анхзултай сэтгэл санаа,эрмэлзлэл нэг байгаа шүү.Энэ прокурорт хариуцлага тооцдог хуулийн байгууллага байна уу.Хэрэв Анандбазараа ш�##�гаад гэм буруугүй гэх юм бол наадах хуулиа хэрэглэж болох юм.1-рх асууд�##�аа шийдээгүй байж 2-рх асууд�##�д ач холбогдол өгнөө гэдэг маш их эргэлзээ дагуулж,хүмүүсийн тэр дундаа эмэгтэйчүүдийн эрх ашгийн төлөө дуугарсан хүмүүст хариуцлага ярина гэж байхгүй шүү.Иймэрхүү хууль зөрчигчдийг ажлыг нь хийлгээд байх юм уу.С TE MOO

Zagdaagiin tuhai
Zagdaagiin tuhai
2021-05-03 20:44

Huurhii Zagdaa guaig yalaa, shuud avaachaad l shorond hiizen deg. Anandbuzarig yagaad 1000 hun heleed baihad bailgaad bainaa?

Zochin
Zochin
2021-05-04 01:40

Баримт өгөөд байхад сэтгүүлчдийг буруутгана хэний да�##�гавар вэ хүрэлсүг үү

хүк
хүк
2021-05-04 07:23

ИЙМ ШУДРАГА БУС ЯВДЛЫГ ХӨГЖҮҮЛЭХЭД СЭТГҮҮЛЧ ТА НАРЫН ОРОЛЦОО ИХ ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭСЭН. ОДОО БИЙ БОЛГОСОН ТОГТОЛЦООНЫХОО ХОХИРОГЧ БОЛЖ ҮЗЭХЭД ЗҮГЭЭР ШҮҮ ДЭЭ. ТА ХОЁР ШОРОНД ХОРИГДВОЛ ТААРНА.

majin
majin
2021-05-04 08:03

anandbazar tatgazaad hergee shalguulval zohino.bulganiihan budilaantai

DD
DD
2021-05-04 09:27

manan mandtu gai

Иргэн
Иргэн
2021-05-04 11:42

1. Юуны өмнө шударга бус зүйлийг ИРГЭН БҮР илчилдэг, мэдээлдэг иргэний зоригтой баймаар юм шүү. Амиа л бодож болохгүй. Тэгвэл маш их нүгэл хураана. Мэдээлчихбэл хүнд их багаар тус болно. Ийм зүйл хэнд ч тохиолдож болох тул Бу�####�даа тус�##�ж явахад Өөрт чинь тус ирнээ.
2. Иргэдийн мэдээлэлийг авсан бүх хувь хүн, төрийн болоод төрийн бус байгууллагын ажилтан бүр Ямар ч ашиг сонирхлын зөрчилгүйгээр тухайн хууль бус үйлдлийг хэн, хаана гаргасан гэх мэтээс хамаар�##�гйүгээр нэн даруй, байгаагаар нь дамжуулж баймаар шүү. Нуун дарагдуулж, хугацаа �##�дуулж болохгүй. Учир нь манай "нөгөө" л яриулдаг, хөөрүүлдэг, шан харамжаар мэдээлийг устгуулдаг... гээд олон б�##�иар аргаар �##�иваа бусармаг үйлдлийг Хаацайлдгийг л больчих хэрэгтэй. Хэн нь ч бай яг ижилхэн мэдээлэгдэж баймаар шүү.
3. Сэтгүүлчид маань ухамсраа сэргээх цаг болжээ. Яг хөндлөнгөөс сайн хараад ажиглаад байхад нэг дуулиантайхан мэдээлэл олчихоод хэсэг сүржигнэж байснаа таг болчихдог, эсвэл нэг мөнгөтэй, �##�бан туша�##�тай хүний мэдээллийг авч нуудаг, цацсан мэдээлэлээ "худлаа" гэж батлахыг оролдох гэх мэтээр АМЬДРАЛАА ДЭЭШЛҮҮЛЭХ аргад бараг сэтгүүлч бүр ямар нэг хэмжээгээр шунан дурлаж, гардан гүйцэтгээд байна. Телевизүүдийн сувгууд ч голдуу улс төрийн хүрээнийхнээс зарим нь бизнесийнхнээс хамаар�##�тай болчихсон. Сэтгүүл зүйн сургууль ийм юм заадаг юмуу??? Үгүй байх. Та нар сая ДХЭЧ-ний шагн�##� авсан тэр жижигхээн сэтгүүлч эмэгтэй МАРИА РЕССА-гийн "мангастай тэмцэхийн тулд өөрөө мангас болж л болохгүй" гэдэг нухацтай жинтэй үгйиг Цээжилчихээд мөрдлөгөө болгооч. Та нар л үнэн шударга мэдээ мэдээлэл ард иргэдэд хүргэхгүй бол Та нар байгаад яах юм бэ! Нэгдэх хэрэгтэй, олны хүч тийм амар дийлдэхгүй, ялна ш дээ. Өөрсдөө урхинд ороод байхын оронд "буруу санаатай этгээдүүдийг" ил тод улайлгаж, ялж дийлэх хэрэгтэй бус уу. Манай улсын хууль бус үйл ажиллагаа хэрээс хэтэрсэн. Хохирогч нь жирийн иргэд. Хожигч нь Дарангуйлагчид бас тэднээс мөнгө "тосдог" сэтгүүлчид л байна ш дээ. Ингэж олсон мөнгөөр идэж, уужж, өмсөж зүүж, эдэлж хэрэглээд яах ч юм билээ, айн??? Иргэд бид амар тайван сайхан амьдармаар байна. Бид �##�ь �##�ь т�##�аараа туйлдаж байна. Миний бичсэнд хэн ч бүү эмзэглээрэй, зүгээр л авах гээхийн ухаанаар сайн уншаад, сайн бодоорой.

Холбоотой мэдээ

Back to top button