НИЙГЭМ

Зүрхний бичлэгийн оношлуурыг хоёр хүнд амжилттай суулгалаа

Улсын гуравдугаар төв эмнэлэг 2021 оны дөрөвдүгээр сарын 28-ны өдрөөс эхлэн “Урт хугацааны зүрхний цахилгаан бичлэгийн хяналтын суулгац" бүхий оношилгооны дэвшилтэт технологийг Монгол Улсад анх удаа албан ёсоор нэвтрүүлэн ажиллаж эхэллээ.

Энэхүү оношилгооны анхны суулгацуудыг далд хэлбэрийн зүрхний хэм алдагдлын шалтгааныг ялган оношлуулах зорилгоор тус эмнэлгээр үйлчлүүлсэн зүрх хааяа дэлсэх зовиуртай боловч яг зүрх дэлсэх үедээ зүрхний бичлэг хийлгэж чаддаггүй, онош нь бүрэн батлагдаагүй эмчлүүлэгч, мөн шалтгаан тодорхойгүй ухаан алдах зовиураар тус эмнэлэгт хандсан хоёр эмчлүүлэгчид амжилттай суулгаад байгаа ажээ.Урт хугацааны зүрхний цахилгаан бичлэгийн хяналтын суулгац гэдэг нь хүний зүрхэнд үүсэж буй аюултай хэм алдагдлуудыг 2-3 жилийн хугацаанд бүртгэн авах боломжтой,  жижиг хэмжээний суулгац бөгөөд уг суулгацыг биеийн цээжний өмнөд хэсэгт хэсэг газрын мэдээ алдуулалт дор жижиг (~0.5см) зүслэг хийн, арьсанд тарих маягаар суулгадаг.

Тус эмнэлэг оношилгооны энэхүү технологийг энэ оны нэгдүгээр сард шинээр нээгдсэн Зүрхний хэм судлалын төвийн эмнэлзүйн тусламж үйлчилгээнд тухайлбал далд хэлбэрийн тосгуурын жирвэгнээг (ялангуяа тосгуурын жирвэгнээ бүхий хэм алдагдлын аблаци эмчилгээний дараа, шалтгаан тодорхойгүй тархины харвалтын дараа гэх мэт) илрүүлэхэд, шалтгаан тодорхойгүй ухаан алдалт, шалтгаан тодорхойгүй цөөн давтамжтай зүрх дэлсэх зовиурын үед хэм алдагдлын шалтгааныг илрүүлэх гэх мэт зорилгоор өргөнөөр ашиглах юм байна.

Эх сурвалж: ЭМЯ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button