НИЙГЭМ
Шинээр бүртгэгдсэн тохиолдлоос олон хүн эдгэрч эмнэлгээс гарлаа

Эрүүл мэндийн яамнаас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Тус яамны Хэвлэл мэдээллийн албаны дарга Б.Ууганбаяр сүүлийн 24 цагт 1128 тохиолдол нэмэгдсэнээр нийт халдварын тоо 41.524 болсныг хэлэв. Мөн 1308 иргэн эдгэрч эмнэлгээс гарчээ. Энэ нь шинээр бүртгэгдсэн тохиолдлоос олон хүн эдгэрч гарсан явдал юм. Сүүлийн 24 цагт дөрвөн хүн нас барснаар нийт нас баралтын тоо 130 боллоо. Халдвар авсан иргэдийн 82 нь орон нутгийн голомтынх, дөрөв нь эмчилгээнд оролцож байгаа эрүүл мэндийн байгууллагын ажилтнууд байна.
ШУУД ҮЗЭХ:
О.ЭНЭРЭЛ















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.