НИЙГЭМ

Орон нутагт 82 тохиолдол шинээр нэмэгдлээ

Эрүүл мэндийн яамнаас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Тус яамны Хэвлэл мэдээллийн албаны дарга Б.Ууганбаяр сүүлийн 24 цагт 1128 тохиолдол нэмэгдсэнээр нийт халдварын тоо 41.524 болсныг хэлэв. Мөн 1308 иргэн эдгэрч эмнэлгээс гарчээ. Энэ нь шинээр бүртгэгдсэн тохиолдлоос олон хүн эдгэрч гарсан явдал юм. Сүүлийн 24 цагт дөрвөн хүн нас барснаар нийт нас баралтын тоо 130 боллоо. Нас барсан иргэд коронавирусийн халдварын нэн хүнд хэлбэрээр өвчилсөн байжээ. Харин нэг иргэн нь бусад суурьт өвчин хавсарснаас нас барсан юм. 65 настай эрэгтэй, 85 настай эмэгтэй, 67 настай эмэгтэй, 61 настай эмэгтэй нар коронавирусийн халдвараар нас барлаа.

66 настай эмэгтэй 4/23-нд онош батлагдаж эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаад элэгний хорт хавдрын улмаас нас барсан аж.

Халдвар авсан иргэдийн 82 нь орон нутгийн голомтынх, дөрөв нь эмчилгээнд оролцож байгаа эрүүл мэндийн байгууллагын ажилтнууд байна.

Дархан-Уул аймагт 16 тохиолдол, Орхон аймагт 5, Сэлэнгэ 6, Булган 1, Архангай 3, төв аймаг 7, Говь-Алтай 2, Өвөрхангай 2 тус тус тохиолдлууд шинээр нэмэгджээ.

ШУУД ҮЗЭХ:

О.ЭНЭРЭЛ

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button