Нийгмийн
Н.Түвшинбаярыг үргэлжлүүлэн хорих эсэх шүүх хурал болж байна

Хөдөлмөрийн баатар, олимпийн аварга, МҮОХ-ны ерөнхийлөгч Н.Түвшинбаяр дотны найз, нутгийн бөх, улсын начин Э.Энхбатыг зодсон хэрэгт яллагдагчаар татагдан, ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангид хоригдоод буй.
Түүнийг анх 20 хоногоор цагдан хорих шийдвэр гаргасныг өнгөрсөн дөрөвдүгээр сарын 23-ны өдөр Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр хянан хэлэлцээд дахин 10 хоногоор хэлэлцсэн.
Тэгвэл эл хугацаа мөн дууссан бөгөөд сунгах эсэхийг шийдэх шүүх хурал яг одоо Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болж байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.