ЭРҮҮЛ МЭНД
Өнөөдрөөс 65-аас дээш насны иргэдэд “Спутник-V” вакцин хийнэ

Энэ сарын 1-нд Спутник-V вакцины 20 мянган тунг хүлээн авсан юм.
Тэгвэл тус 20 мянган тунг эхний ээлжинд 65-аас дээш насны ахмадуудад хийхээр болсон талаар Шадар сайд С.Амарсайхан мэдээллээ.
Одоогийн байдлаар нийслэлийн хэмжээнд 65-аас дээш насын 20800 иргэн вакцинд хамрагдаагүй байна. 60-аас дээш насныхан халдвар авч хүндрэх эрсдэлтэй гэж Эрүүл мэндийн яамнаас үзэж буй юм. Вакцинжуулалт өнөөдрөөс эхэлнэ.











АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хаана,аль эмнэлэгүүд хийж байна вэ?
Өглөөнөөс хойш асуулаа. НОК, 119, НЭМГ, өрхийн эмнэлэг гээд газрууд руу залгалаа. Яг тоймтой өгчих газар алга. Хаана хэзээнээс хийх нь тодорхой болоогүй л байна шд. 119 бүр нэг дэхээс хуваарилалт хийх байх гэсэн! Нөгөө ажлын зохион байгуулалт, уялдаа холбоо хаана байнаа?