НИЙГЭМ

Хэвтэн эмчлүүлж буй 499 хүний бие хүнд, 113 нь маш хүнд байна

Эрүүл мэндийн яамнаас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Тус яамны Хэвлэл мэдээллийн албаны дарга Б.Ууганбаяр:

“Сүүлийн 24 цагт 804 хүнээс халдвар илэрч, хоёр хүн нас барлаа. Ингэснээр нийт халдварын тоо 44.820 болж байгаа юм. Харин сүүлд 1389 хүн эдгэрч, нийт эдгэрсэн иргэдийн тоо 31.373 боллоо. Хоёр хүн нас барснаар нийт нас баралтын тоо 162 хүн боллоо” гэв. Илэрсэн халдварын задалбал:

“Дотоодын халдвар 793, нийт 44141 болсон бол эмнэлгээс шалтгаалсан халдвар 7 нийт 124, зөөвөрлөгдсөн 4 нийт 507, Улаанбаатарт 737 нийт 39.325, орон нутагт 56 нийт 4816 боллоо. Нийт эмчлэгсдийн 2826 буюу 56.9% хөнгөн, 1530 буюу 30.8% хүндэвтэр, 499 буюу 10.0% хүнд, 113 буюу 2.3% нь маш хүнд байна” гэв.

ШУУД ҮЗЭХ:

О.ЭНЭРЭЛ

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button