НИЙГЭМ

Хараа голын эрэгт тоглож байсан таван настай хүү живж амиа алджээ

Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Гонир багийн 5 дугаар хэсгийн “Бургасан тохой” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 174 км-т, сумын төвөөс зүүн урд зүгт 4.5 км-т/ Бага насны 2 хүүхэд “Хараа” голын эрэг дээр тоглож байгаад 1 хүүхэд голд осолдсон тухай дуудлагыг 05.12-ны өдрийн 17:52 цагт хүлээн авсан.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Баянгол сум дахь Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 40 дүгээр анги, Мандал сумын Цагдаагийн хэлтэс, Эрүүл мэндийн төвийн ажилтнууд эрэн хайх хайх ажиллагааг зохион байгуулж, мөн өдрийн 21:45 цагт  осолдсон гараас 4.5 км-ээс Г /5 настай, эрэгтэй/-ын цогцсыг олж, тус сумын Цагдаагийн хэлтсийн мөрдөгчид шилжүүлж өгсөн.

Эх сурвалж: Онцгой байдлын Ерөнхий газар

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button