НИЙГЭМ

Б.Буджаргал зургаа хоногийн гүйлтэд долоо дахь удаагаа аварга боллоо

Б.Буджаргал АНУ-ын Нью Жерси мужийн Агуста хотноо болсон зургаан өдөр, зургаан шөнийн 144 цагийн тэмцээнд 767.7 км гүйж долоо дахь удаагаа аварга болжээ. Тэрбээр өрсөлдөгчөөсөө олон км-ээр түрүүлж, ийнхүү ялалт байгуулсан байна.

Тэрээр Олон улсын амьтдын эрхийн төлөө байгууллага Петагийн дэмжигч, уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг олон өдрийн гүйлтийн тамирчин бөгөөд түүхий ногоон хоолтон буюу “raw vegan” хоолны дэглэмтэй учраас тэмцээний турш жимсний цэвэр шүүс ууж гүйсэн байна. Тиймээс Б.Буджаргал өнөөгийн дэлхий нийтийн тулгамдсан асуудал уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг уриатай анх удаа улсаа төлөөлөн гүйснээрээ онцлог болжээ.

Олон улсын гүйлтийн холбооноос зохион байгуулдаг тус тэмцээнд Орос, Англи, Беларусь, АНУ зэрэг улсын 300 гаруй тамирчин оролцсон байна.

Тэмцээний үеэр түүнийг Монгол Улсын НҮБ-ын Суурин төлөөлөгч В.Энхболд гэргийн хамтаар ирж дэмжсэн нь онцгой үйл явдал боллоо. Ийнхүү тэрээр долоо дахь удаагаа Монгол хүний тэсвэр хатуужлыг дэлхийд харуулж Монгол Улсын нэрийг дуурсган дахин аварга болжээ. Түүнчлэн тэрээр олон улсын тэмцээнүүддээ дандаа уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг, амьтны эрхийн төлөө уриатайгаар оролцох болсон байна.

О.ЭНЭРЭЛ

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

2 Сэтгэгдэл

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button