Дэлхийн хамгийн холын марафонд Б.Буджаргал 6-т явж байна
АНУ-ын Нью-Иорк хотын Күинс дүүрэгт болж буй хэт холын марафонд дэлхийн 52 тамирчин өрсөлдөж байгаагаас Монгол улсыг төлөөлөн Б.Буджаргал оролцож байна.
Тэмцээн эхэлснээс 17 өдрийн дараа Б.Буджаргал 1832,2 км замыг туулж 6-рт явж байна. Харин эхний байруудад Andrea Marcato, Ashprilhanal Aalto, Wei Ming Lo зэрэг тамирчид байгаа юм.
А.Аальто нь энэхүү тэмцээнд 15 удаа оролцсон бөгөөд 2015 онд 40 хоног, 9 цаг, 6 минут гүйж, дэлхийн дээд амжилт тогтоож байжээ. 1997 оноос хойш жил бүр болж буй тус уралдааны зай нь 3100 миль буюу 4989 км бөгөөд энэ нь дэлхийн хамгийн холын марафонд тооцогддог. Тиймээс тамирчид өдөрт ердийн 2-3 марафоны дайтай зайнд гүйж байж уралдаанаа 52 хоногийн дотор дуусгадаг байна. Ингэхдээ өглөө зургаан цагт эхэлж шөнийн 12 цагт дуусгах ажээ.
Манай тамирчин Б.Буджаргал Монгол, Хятад болон АНУ-д 6-10 хоногийн марафонд түрүүлж байсан бөгөөд энэ удаагийнх түүний анхны хамгийн холын зайн гүйлт болж байгаагаар онцлогтой. Сонирхуулахад, 3100 милийн марафоны анхны тэмцээн 1997 оны зургаадугаар сарын 12-ноос наймдугаар сарын 2-ны хооронд явагдаж АНУ-ын тамирчин, 40 настай Эдвард Келли 47 хоног, 15 цаг, 19 мин, 56 секундэд дээрх замыг туулан түрүүлж байжээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Заас 70 хоногч гүйдэг тэмцээн хаасаыгүй шдээ
1өдрийн өмнө түрүүлж явсан биз дээ. Дордсон амжилтыг битгий гайхуулж бай. Спорт гэрлээр л хөөрцөглөж оиууны хөгжилтэй з�##�уусаа огт мартахаа больцгоо.