Нийгмийн

Эмнэлгийн зургаан ажилтнаас халдвар илэрлээ

Хоногт 349 хүнээс халдвар илэрч, батлагдсан тохиолдлын тоо 49524 боллоо. Шинээр бүртгэгдсэн тохиолдлуудын зургаа нь эмч, эмнэлгийн ажилтан байжээ. Ингээд эмнэлгээс шалтгаалах халдварын тоо 149 боллоо. Харин сүүлийн 24 цагт дараах найман аймагт халдварын 25 тохиолдол батлагдлаа.

  • Орхон 8 тохиолдол
  • Булган 1 тохиолдол
  • Завхан 1 тохиолдол
  • Сэлэнгэ 2 тохиолдол
  • Увс 1 тохиолдол
  • Говь-Алтай 7 тохиолдол
  • Өвөрхангай 3 тохиолдол
  • Дорноговь 2 тохиолдол тус, тус бүртгэгджээ.

Мөн сүүлийн 24 цагт 877 хүн эдгэрч эмнэлгээс гарчээ. Ингээд эдгэрсэн хүний тоо 42721 болов. Харин долоон хүн баржээ. Тодруулбал,

  • Тавдугаар сарын 10-нд онош нь батлагдсан 94 настай эмэгтэй
  • Тавдугаар сарын 12-нд онош нь батлагдсан 61 настай эрэгтэй
  • Тавдугаар сарын 15-нд онош нь батлагдсан 72 настай эрэгтэй
  • Тавдугаар сарын 17-нд онош нь батлагдсан 51 настай эмэгтэй
  • Тавдугаар сарын 14-нд онош нь батлагдсан 84 настай эмэгтэй
  • Дөрөвдүгээр сарын 26-нд онош нь батлагдсан 81 настай эмэгтэй
  • Дөрөвдүгээр сарын 27-нд онош нь батлагдсан 55 настай эрэгтэй /Орхон аймаг/ нас барлаа.

Ингээд халдвар авч нас барсан хүний тоо 221 боллоо.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Э. Булган

СУИС-ийн Радио телевиз, медиа урлагийн сургуулийг төгссөн. Сэтгүүл зүйн салбарт гурван жил ажиллаж байна. “Үүр цайхын өмнө” яруу найргийн түүвэр, “Дөт” хамтарсан ном хэвлүүлсэн. Г.Сэр-Одын нэрэмжит шагналтай. МУИС-ийн Улс төрийн мэдээлэл харилцааны магистрант.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
zortilonrel
zortilonrel
2021-09-28 02:54

You completed various good points there. I did a search on the subject matter and found mainly persons will go along with with your blog.

Холбоотой мэдээ

Back to top button