Нийгмийн
Иргэн, ААН-үүдийг “Хаврын их цэвэрлэгээ”-нд нэгдэхийг уриалж байна

Баянзүрхчүүд ээ,
Баянзүрх дүүргийн хэмжээнд энэ сарын 22,23-ны өдрүүдэд "Баянзүрх дүүрэг Хоггүй бол ГОЁ” уриа доор хаврын их цэвэрлэгээний ажил хийгдэнэ.
Уг ажил нь иргэдийн оролцоотой амьдрах орчныг сайжруулах, иргэдийн эрүүл аюулгүй, цэвэр орчинд амьдрах эрхийг хамгаалахад байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, дүүргийн нутаг дэвсгэрт үүсч байгаа хог хаягдлыг арилгах, цэвэрлэгээний менежментийг сайжруулах зорилготой.
Тиймээс Баянзүрх дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг аж ахуй нэгж байгууллага, дүүргийн иргэдээ "Хаврын их цэвэрлэгээ”-ний аянд идэвхтэй хамрагдахыг уриалж байна.
Таны ухамсар, хариуцлага Баянзүрх дүүргийг хоггүй болгоход чухал ач холбогдолтой.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.