ДЭЛХИЙ

Хунтайж Харри: Би согтууруулах ундаа, хар тамхи хэрэглэхэд бэлэн байсан

Сассексийн гүн, хунтайж Харри ээж нь нас барсны дараа согтууруулах ундаа, хар тамхи хэрэглэхэд бэлэн байсан гэжээ.Тэрбээр Опра Уинфритэй сэтгэцийн эрүүл мэндийн тухай ярилцага хийж байхдаа ингэж хэлсэн аж. Харри тус ярилцлагад ээжийнх нь үхэл түүнд хэрхэн нөлөөлсөн талаар анхны удаа ярьсан байна.

Дианна гүнж 1997 оны наймдугаар сард, Харриг 12 настай байхад Парис хотод авто ослоор нас барсан. Харри хэлэхдээ “Надад сэтгэл зүйн хувьд маш хэцүү цаг үе өнгөрсөн. Би сэтгэл хөдлөлдөө автахгүй байхын тулд согтууруулах ундаа, хар тамхи хэрэглэхэд бэлэн байсан” хэмээсэн байна. Тэрбээр нэмж хэлэхдээ баасан эсвэл бямба гараг болгон долоо хоногт уух хэмжээний согтууруулах ундаа хэрэглэдэг байсан гэдгээ хэлжээ.

Мөн Харри зарим хэвлэл мэдээллийн газрууд түүний эхнэр Меганд гаргасан хандлагад уурлаж байгаагаа илэрхийлсэн байна. Тэрбээр хэлэхдээ “Миний хамгийн их харамсаж явдаг зүйл бол эрт өөрийн байр сууриа илэрхийлээгүй явдал. Түүх давтагдаж байна. Миний ээж цагаан арьстан биш хүнтэй харилцаа үүсгэснийхээ төлөө мөрдөн мөшгүүлсээр байгаад үхсэн. Одоо юу болж байгааг хар. Түүх давтагдаж байгааг харж байгаа биз? Тэд түүнийг үхтэл зогсохгүй” гэсэн аж.

Эх сурвалж: BBC

Б.БУЯНДОРЖ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button