ДЭЛХИЙ

Байден, Путин нар Женевт уулзах төлөвтэй байна

Даваа гарагт (2021.05.24) Швейцарын “Tages-Anzeiger” сонинд АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден болон ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нар тун удахгүй Женев хотод уулзах төлөвтэй байгаа хэмээн мэдээлжээ. Тус сонинд мэдээлснээр АНУ-аас уулзалттай холбоотой баг Женев хотод ирсэн аж. Тодруулбал, өнгөрсөн ням гарагт (2021.05.23) АНУ-ын ачааны онгоц буусан байна.

“Tages-Anzeiger” сонин мэдээлэхдээ Байден, Путины уулзалт болох байрлал, он сар тодорхойгүй байгаа ч ойрын долоо хоногуудад Женев хотод болох юм. Одоогийн байдлаар тус мэдээлэл дээр Вашингтон болон Москвагаас мэдэгдэл хийгээгүй байгаа аж. АНУ-ын үндэсний аюулгүй байдлын зөвлөх Жейк Сулливан болон Оросын аюулгүйн зөвлөлийн нарийн бичгийн дарга Николай Патрушев даваа гарагт (2021.05.24) Женев хотод уулзсан юм.

АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден энэ сарын эхэнд Владимир Путинтэй тун удахгүй уулзана гэж бодож байгаагаа илэрхийлсэн. Өмнө нь 1985 онд АНУ-ын Ерөнхийлөгч Рональд Рейган, ЗХУ-ын удирдагч Михайл Горбачевтэй уулзаж байжээ.

Эх сурвалж: Reuters

Б.БУЯНДОРЖ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button