СПОРТ

Х.Эрдэнэт-Одод гавьяат дасгалжуулагч цол олгохоор болжээ

Монголын жүдо бөхийн өнөө цагийн шилдэг дасгалжуулагчдын нэг нь Хишигбатын Эрдэнэт-Од. ДАШТ-ээс медаль хүртсэн Монголын анхны эмэгтэй жүдоч, Гавьяат тамирчин түүнд Гавьяат дасгалжуулагч цол олгохоор болжээ.

Хөдөлмөрийн баатар, олимпын мөнгөн медальт, дэлхийн аварга Д.Сумъяа нарын олон шилдэг тамирчдын дасгалжуулагч түүнд шагналыг нь энэ сарын 29-нд гардуулна.

Монгол Улс Гавьяат тамирчин, Гавьяат дасгалжуулагч цолтой хоёр эрхэмтэй. Тэд бол З.Дүвчин, Х.Болдбаатар нар. Х.Эрдэнэт-Од ингэснээр хос гавьяат цол хүртсэн Монголын гурав дахь эрхэм болох нь.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button